Нийтлэл 57
Хэрэйд, бэлэвсэн, төр барьж буй ургых биш, эрх мэдлээс гадуур Соргогтон бэг өөрийн ууган хүү Мөнхийг их хаан болгожээ. Энэ нь түүхэн утга учиртай, түүхэн тайлбар шаардсан үйл болно.
Энэ өдгөө Туул гол Сэлбэ голыг мэдэхгүй Улаанбаатарчууд ховор байх. Нийсэлэлээр дамжин урсах уг хоёр голыг мэдэхгүй зах орны (орон нутгийн) иргэд ховор болов уу. Туул гол Сэлбэ голоос дахин дахинаар том гэдгийг бүгд мэдэх боловч хэзээ хэд дахин том байдаг гэдгийг шууд хэлэх хүн ховор байх. Хүн бүр Туул гол нь их ус гэдгийг төөрөхгүй мэднэ. Харин манай түүхэнд Туул шиг, түүхийн маань гол их ус болох Хэрэйд болон бусдыг балархай болгож Сэлбэ шиг горхийн түүхтэй Хамаг монгол овгийн намтарыг том голоор дүрслэв. Үүнээс болж бүтэн цогц түүх үгүй болов. Сэргэлэн Интернашионал Экспедишион өнөөгийн гурван сая гаруй биетэй монголчуудад таалагдах түүх эс бичиж байна. Мануусын гол зорилго биегүй болсон тоо томшгүй уза ороо (дээдэсээ), биеээ олох тоо томшгүй угшаа (хойчисоо) түүх, хэл, бичиг, халдашгүй, маргашгүй Хүннүгийн зүрхэн газар устай нь гүрхийг зорьж байна. Харийхнаар толгой мэдүүлэн бичүүлсэн өнөөгийн Монгол улсын дээдсийн түүх нь манай түүх, хэл, бичиг, газар усны халдашгүй байдалтай харшилж байна. Хэрэв манай судалгаа мануусын үндэсний аюулгүй байдалд хортой байсан бол мануус судалгаагаа зогсоох байсан. Энэ өдгөө Монгол улсаас өмнөх дээд төрүүдийн албан түүх нь үндэсний аюулгүй байдалд харийн төр халдах орон зайг бий болгосон, мануусд хортой түүх болжээ. Эх сурвалжаар сэргээгдэж буй бүтэн цогц түүх нь манай анги (тусгаар-хэрэглээ таараагүй, зохиомол үг) тогтнолд халдашгүй баталгаа болж байна. Балархай түүхээс, бүтэн цогц түүхээ олж харахын тулд Соргогтон бэгийн түүхэн үйлд заавал түүхэн тайлбар өгөх ёстой. Уг түүхэн тайлбарыг хамтдаа хийцгээе.
Чингис хаан 1189-1127 ба Хэрэйд
Түүхэн эх сурвалжуудыг судлахад Чингис хаан хэрэйд овогтоны зүрх сэтгэлийг эзэмдэж байж бүх мал ахуйтаныг хураах боломж түүнд гарна
гэдгийг билирсэн нэгэн байжээ. Мал ахуйтанд ээлжит их улсаа байгуулах таатай дотоод гадаад нөхцөл бүрдэжээ. Чингис хаан өөрийн үеэлүүдийн Зүрхэн гэх мэт овгуудыг хураах, задран дорой болсон Татаар овогтоноос өш авах үед хувийн авир гаргаж байсан бол Хэрэйдтэй авираар биш ухаанаар харьцав. Хэрэв хэрэйдтэй нэг л буруу үйл хийвээс гор нь ямар аюултай болохыг тэр билирхийн дээдээр билирсэн нэгэн байжээ (Үндсэн сэдвээс хэт хазайхгүйн тулд уг сэдвээр жишээ авсангүй. Та эх сурвалжийг энэ нүдээр уншихад эх сурвалж эмхэрнэ. Ийм жишээ маш олон). Ван хааныг гэндүүлэн цохивоос хэрэйд овогтон нэгдэн эсрэг дайдахгүй, өөрт нь хэсэг хэсгээрэй нэгдэх эрмэлзлэл тэдэнд байгаа гэдгийг Чингис хаан бат билирсэн тул уг үйлдэлийг хийжээ. Чингис хаан бүх мал ахуйтаныг хурааж Үсүни, Мавераннахра, Иран болон хуучин Төмөр хаалганы газар усыг эзэмшжээ.
Чингис хааны талаар хүмүүс эерэг бүхнийг өгүүлэн магтан дуулсан ч мани өөрийн зүгээс Чингис хаанаас суралцах хэдэн зан чанарыг хүргэе. Юун өмнө тэр өөрийн хязгаарагдмал нөхцөл байдлыг бодитойгоор (жижиг том болгохгүйгээр) үнэлж, бусдын өөрөөс нь дахин дахинаар том хязгаарагдмал нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж өөрийн давуу тал бусдын сул талыг нийлүүлсэнээр ямар үр дүн гарахыг харж чаддаг нэгэн байжээ. Ихэнхи хүмүүс өөрийн хязгаарагдмал нөхцөл байдал дотроо сэтгэдэг бол тэр өөрийн, бусдын хязгаарлагдмал нөхцөл байдал дотор сэтгэж дундын шийдэлийг олсноор дараагийн түвшингийн илүү их боломж бүрдэж буй хязгаарагдмал нөхцөл байдалтай бусдаас түрүүлж нүүр тулдаг байв. Чингис хаан ноён нуруугаараа эргэн тойрноо үлгэрлэдэг нэгэн байжээ. Үүгээр энэ удаа өндөрлөе.
Өгөөдэй их хаан 1229-1241 ба Хэрэйд
Өгөөдэй хаан Чингис хаанаас өөр улс төрийн нөхцөл байдалд Их монгол улсыг удирдав. Чингис хаан хагаралдсан Хэрэйд, Найман болон бусад овгийг нэгтгэн тэдний эрх ашигт нийцсэн үйлийг хийж байсан бол Өгөөдэй хаан Чингис хаанаас нэгдмэг Хэрэйд, Найманыг өвлөн авав. Хүн амын дийлэнхи Хэрэйд, Найман нь христийн шашинтай байсан тул бусад тэнгэр итдэг, буддын шашинтай хүн овгуудаас ертөнцийг харах ухаан нь өөр байжээ. Уг соёлын зөрүүг
Тэнгэр итдэг Өгөөдэй ор суухдаа эс билирсэнээс улс төрийн нэг том алдаа хийв. Тэрээр ясту гаралтай 40 онгон охиныг Тэнгэрийн дагина болгож, аавдаа барив (Энэ үйлийн тухай Жүвейни, Рашид хоёулаа бичсэн). Христийн шашинт Хэрэйд, Найман нар уг үйлийн утгыг огт билирсэнгүй. Энэ нь ухааны зөрүү биш ертөнцийг харах харааны зөрүү. Дараа нь Өгөөдэй хаан Алтан улсыг нэг дайлав. Өөр томоохон үйл хийх боломж түүнд мөхөс байв. Нэгдмэг хэрэйд түүний гар хөлийг тушив. Хамаг монголчуудын мал ахуйтныг захирах бодит нөөц Өгөөдэйгээр дууссан байжээ.
Яагаад?
Зах Түрэг овогтон Алтайгаас Өтүгэнд нутагт ирэхээс өмнө хүчирхэгжсэн байжээ. Хүчирхэгжсэн гэдэг нь хүн амаа олон болгон, эдийн засгаа бэхжүүлсэн гэсэн утга. Энэ тухай эх сурвалжуудыг урьдах нийтлэлүүдээр уншигч таньд хүрэгсэн. Харин Тэмүүжинд ийм боломж огт байсангүй. Тэр зөвхөн чадварлаг хувийн тоглолтоор их хаан болсон.
Хамаг Монгол Хэрэйдийн соёлын зөрүү их байжээ.
Судрын чуулганд Хэрэйд, Найман нар Хамаг монголыг “нэг их хүндэлдэггүй” байжээ гээн Нийтлэл 56 хөрвүүлсэн нь махан орчуулга болно. Тэд ихэмсэг ханддаг байжээ гэвэл оновчтой болох байх.
Модун шаньюгийн хойчис гэдгээ, Хүннүгий зүрхэн нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан төвийн Хэрэйд болон бусдын нүдээр зах хүн үндэстэн Киад, Боржигон жижиг овгууд ингэж харагдаж байжээ.
Чадварлаг хаан эцэг нь үгүй болсон Өгөөдэй хаан нэгдмэг хэрэйдийг удирдаж байхдаа төр Хэрэйдүүд дээр тун удахгүй очино гэдгийг мэдэж байсан тухай доор өгүүлэх болно.
Гүег их хаан 1246-1946 ба Хэрэйд
Гүег хаан ор суух үйлийг урьд байгаагүйгээр том хийв. Энэ тухай Жүвейни, Плано Карпинигийн номонд тод бичигджээ. Гүег хаан эцгийнхээ алдааг эс давтажээ.
Бат ба Соргогтон бэг эх
Судрын чуулган номондоо Рашид Мөнх их хааны тухай бичихдээ хоёр дахь хэсгийн анх өгүүлбэрийг ингэж эхэлрүнэ:
“Мөнх их хаанд төр шилжүүлсний учир шалтгаан, түүнийг ор суухаас өмнөх нөхцөл байдал, эх Соргогтон бэг хичээл зүтгэл, ур чадвараар хаант төр түүнд шилжсэн тухай дурсамж”.
Уг өгүүлбэрт хоёргүй санаагаар Соргогтон бэгийн хичээл зүтгэл, ур чадвараар Мөнх их хаан болсон тухай өгүүлжээ. Яаж хэрэйд, бэлэвсэн, загалмайтан, эрх мэдлээс гадуур байсан Соргогтон бэг Хар хорин нийслэлд байсан Өгөөдэй хааны урагаас төрийг өөрийн хүүд шилжүүлж чадав? Үүний хариуг дараагийн өгүүлбэр өгүлэрүн: “Их ноёныг [Тулуйг] өөд болсоны дараа тэр [Соргогтон бэг] бэлэг сэлтийг өөрийн төрөл, овогтон нэгтэнгүүддээ өгсөөр, шударга болон чадварлаг байдлаараа өөртөө цэргийхэн болон харийхныг татаж, Гүег хааныг өөд болоход ихэнхи ард [овогууд] түүний ууган хүүд хааны ор шилжүүлэхийг зөвшөөрч байв” Судрын чуулган.
Дээрх өгүүлбэрт дүн шинжилгээ хийе. Соргогтон бэг хэрэйд Ван хааны ин [эр дүү] Джахамбу-гийн охин. Хэрэйд Соргогтон бэгийн өөрийн төрөл гэхээр Ван хааны тал, Ван хаантай дайтаж байсан нөхдийн угш буюу бүгд гарал үүсэл нь ясту хүмүүс болно. Тэдний нөлөө хэрэйд дотор хамгийн ихээс их байжээ. Овогтон нэгтэн гэдэг нь хүн амын дийлэнх хэрэйд овогтон болно. Соргогтон бэг хэрэйдтэй хэл амаа олжээ. Загалмайтан Соргогтон бэг лалын сүмийг босгож ядуучуудад их хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж байсан тухай (энэ хэсгийг товчлов) Судрын чуулганаас уншаарай.
Нэг чухал зүйл. Яагаад Өгөөдэй хааныг амьд сэрүүн байхад, Их ноёныг өөд болсоны дараа Соргогтон бэг уг бэлтгэл ажиллагааг хийж эхлэв? Өгөөдэй хааны үед монголчууд бүх мал ахуйтаныг захирах цаг хугацаа охор болсон нь бүгдэд тодорхой байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Гүег их хааныг өөд болсоны дараа Бат өөрийн хөлний өвчнөө өгүүлэн бүх ноёдуудыг хүрэлцэн ирж Их хуралдай хийж зөв нэгнийг нь ор суулгах санал ах дүүсдээ хүргүүлжээ. Өгөөдэй, Чагадай нь ураг урилгыг хүлээн авсангүй. Соргогтон бэг Мөнхийг Бат руу очуулжээ. Бат хаан Мөнхийн ухаан, биеэ авч явааг үзээд Мөнхөөс өөр хаан болох хүн
үгүй гээн өгүүлжээ. Бат дүү Бэрк, хүү Сартакийг гурван түмэн цэрэгтэй Онон Хэрлэн руу явуулж Мөнхийг хаан болоход туслав.
Дүгнэлт: Рашид уг номыг төр барьж буй Тулуй хааны угш Өлжидэй болон Газан хааны таалалд нийцүүлэн бичжээ. Тэдний өвөг Мөнх өөрийн сайндаа хаанаар сонгогдсон мэт битигч өгүүлжээ. Иймд болсон үйлийн учрыг олохын тулд уг үйлд дүн шинжилгээ хийцгээе. Ижил мөрний эрэг дээр орших Бат дүү Бэрк, хүү Сартакийг гурван түмэн цэрэг дагуулан өөрийн эх орон руу явуулна гэдэг нь түүний хувьд маш эрсдэлтэй үйл. Хархоринд (Өтүгэнд) орших Өгөөдэй, Гүег асаны урагт гурван түмэн цэргийг цохих нь огтхон ч төвөгтэй үйл биш. Үүнийг Бат мэдэхийн дээдээр мэдэж байв. Мөнхийн Батад хүргэсэн гол утга (хаанд өгдөг мэдээ); эх Соргогтон бэг бүх хэрэйдтэйгээ тохирсон, Хархориноос Өгөдэйн ураг цэрэг хөдөлгөж чадахгүй, бусдын өмнө таны дэмжлэг хэрэгтэй байна. Бат Соргогтон бэгд итгэжээ.
1251 онд Мөнх хаан болов
Гүег Хар хоринд хаан болжээ. Хархоринд Өгөөдэй хааны урагын ураг төрийн үйлийг de facto залгуулж байсан тул Соргогтон бэг эрсдэл ихтэй гээн үзэж Хэрлэн голын эрэг дээр Хуралдай зарлаж ирэх ёстой бүх ноёдыг урин залжээ. Хоёр жил болсон ч Өгөөдэй, Чагаадайн ургынхан ирсэнгүй. Бэрк ах Батад болж буй үйлийн талаар мэдээ хүргэхэд Бат эхлээд Мөнхийг хаан болго гэжээ. Мөнх Хэрлэнд их хаан болов. Эрхэм хүндэт уншигч та болсон дэлгэр үйлийг Судрын чуулганаас уншаарай, мань товчлов.
Дүгнэлт: Сайн хаан Бат болон ихэнхи монгол ноёд төрд тулгарч буй бэрхшээл нэгдмэг хэрэйдийг Чингисийн угшаас хэрэйд эхтэй Мөнх шийдэж чадна гэдгийг маш сайн билэрчээ. Өгөөдэй хааны угш Хар хоринд хоёр жил бэлтгэл хийгээд цэрэг хөдөлгөж чадсангүй. Яагаад? Өтүгэн нь цөөн киад, боржигоны уугуул нутаг биш. Тэдний дээдэс Өгөөдэй хаанаас урьд Орхоны сав талд төр эс байгуулжээ. Орхоны сав нь Хүннү, Уйгур, Уйгурын хойчис загалмайтан Хэрэйд болон Наймааны уугуул нутаг. Уг нутаг өнөөгийн халхын уугуул нутаг болно. Хэрэйд Соргогтон бэг нэгдмэг хэрэйд болон бусад овогтоныг, бүх цэргүүдийг Хэрлэнгээс буюу алсаас барьж чаджээ.
Нэгэн хэлс хэргийн тухай
1251 оны Гахай жилийн [нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 23 ны хооронд] Мөнх хаан Хархоринд ирж ор суув. Ноёд цэргүүд бүгд түүнд есөн удаа мэхийн ёслов. Мөнх хаан тэр өдрийг бүх хүн амьтаны амралт гээн зарлав. Тодорхой дэг барив.
Өгөөдэй хааны ач Ширамун, Наку, Харачарын хүү Хутук хоорондоо үгсэн төрийн эргэлт гаргахаар зэвсэг ачсан олон тэрэг нууцаар Хар хорин руу явуулж байгаад баригдажээ. Ширамун 500 хөнгөн морин цэрэгтэй Хархоринруу очив. Гурван өдөр хамтдаа найрлах хугацаанд тэд нараас юу ч асуусангүй. Дөрөв дэхь өдөр тэд харих гэтэл Мөнх хаанаас тэднийг өнөөдөр калтир (үлд) гэсэн хэл иржээ. Мөн удахгүй бүх цэргүүд аймаг аймгаараа хур гэсэн зарлиг Мөнх хаанаас ирэв. Бүх жононгууд хааны ордод хүрэлцэн ирэв.
Маргааш өдөр нь Мөнх хаан биечлэн Ширамуныг байцаав. Ата бэг өөрөө Ширамун (өөрөө) илдэнд үхэв. Нийт далан хүнийг буруутай гээн тогтоов. Өгөөдэй хаан ноёд, төрийн түшээ нараас ямар ял оноох талаар асуухад ноёд, түшээ нарын шийдэл түүнд таалагдсангүй. Махмуд Ялавачу өгүлэрүн: “ Искандер (Македоны Александр) олон орон эзлээд Энэтхэг рүү хөдлөх гэтэл ихэнх ноёд түшээ нар нь түүнд захирагдах дургуй болж бүгд анги байдал, өөрийн удирдлагыг түүнээс хүсчээ. Искандер мухардалд орж Аристотель рүү зөвлөгөө авахаар элч явуулав. Аристотель элчтэй цэцэрлэгт хүрээлэнд орж нэг том модыг суглан авч оронд нь зулзаган мод тарьжээ. Тэр элчид ямар ч зөвлөгөө өгсөнгүй. Элч ирээд Александрт болсон үйлийг өгүүлэв. Александр утгын олжээ. Том мод шиг том толгой гаргаж буй ноёд түшээ нарыг алж оронд нь зулзаган мод шиг үрсийг нь тавьжээ” (товч орчуулав). Мөнх хаанд Искандерийн домог таалагдаж тэр далан буруутанг үлтиг болгов.
Дүгнэлт: Өгөдэйгийн ач Ширамун тэргүүтний хэрэг бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрлэн голын хөвөөнд хоёр жил Их хуралдай чуулж чадахгүй байх үеэр Хархориноос цэрэг татаж эс чадсан Ширамун Хархоринд ор суусан Мөнх хааны эсрэг ийм үйл гаргаж яахан чадах билээ. Уг сурвалжид Ширамунтай 500 морьтой хөнгөн цэрэг байжээ гэсэн ганц тоо байна. Ийм цэрэгтэй захын жонон ирнэ. Хамгийн ойлгомжгүй нь Ширамунийг Мөнх хаан өөрөө байцааж тэр [Ширамун] өөрөө илдэнээс үхжээ. Гол сэжигтэнийг Мөнхөөс өөр хэн ч
байцаасангүй нь хэлс хэрэг байжээ гэсэн анхны бодолд хүргэж байна. Ноёд түшмэлүүд ял өгч чадахгүй байсан нь тэдний хийсэн үйл бүрхэг байсаныг өгүүлж байна. Нийтийн өмнө үзүүлэн болгож 70 хүнийг цаазлах үйлийн утга юунд оршиж байв? Хүүгээ хаан болгох Соргогтон бэгийн нийт төлөвлөгөөний нэг хэсэг гээн мануус дүгнэж байна. Цөөхөн Киад, Боржигон нарыг айлгах гэсэн үү, том хэрэйдэд хүргэж буй утга уу? Цөөхөн хамаг монголчууд Соргогтон бэгд ямар ч төвөг биш. Харин Хэрэйд бол монгол өвөгтэй Соргогтон бэгийн дөрвөн хүүд бодит аюул. Тийм учир Соргогтон бэг бүх хэрэйдэд үүнээс хойш түүнээс цааш Их монгол улсад хэрэйдийн соёл ноёлно. Хамаг монголчуудаас Соргогтон бэгийг сөрөх ганц ч хүн байхгүй гэдгийг бүх хэрэйдүүдэд мэдрүүлэв. Үүний төлөө ийм хэлс хэргийг тэр санаачлав. Эх хүний хувьд хүүдийнхээ төлөө Соргогтон бэг Монгол нэрийг үлдээхийг чармайв. Мал ахуйтаны нийгэм журмаар Монгол гэдэг нэр үгүй болвол түүний дөрвөн хүүд үгүй болно. Хамаг монголчууд цөөхүүл байсан тул монгол нэрийг Соргогтон бэг цэжээрээ хамгаалан үлдээв.
Монголчууд цөөхүүл байв уу олуул байв уу?
Уншигч та Мал ахуй-дэлхий нийтийн ухаараагүй соёл нийтлэл 22-г дахин нэг сэргээгээрэй. Хаана хамгийн их мал байна тэнд хамгийн их хүн амын тоо байна.
Бөртэ үжиниийг Мэргэд овогтоноос яаж авсан тухай Монголын нууц товчоо-ны өгүүлэл, Судрын чуулганыхтай зөрдөг. Хамгийн гол нь түмэн цэрэг Тэмүүжинд байсан уу? МНТ 104-107 зүйлд Тоорил ван хаан Тэмүүжинд би баруунаас хоёр түм морилосу (+ cу ирээдүй цагийн дагвар) Тэмүүжин чи анд Жамухтай зүүнээс хоёр түм болон морилтугай гэжээ. Нэг түмийг Жамух гаргасан, нэг түм Тэмүүжингийн нутгаас гарав. Уг хэсгийг товчлов. Онон голын хөвөөнөөс нэг түм цэрэг гарах уу? Өнөөдөр Хэнтий аймгийн төв Чингисхаан хотоос 16-40 насны эрсийг дайчлахад 10 000 хүрэх үү? Тэмүүжин Зүрхэн гэх мэт үеэлүүдийнхээ овгуудыг хурааж амжаагүй байсан үе. Тэмүүжинд ийм боломж тухайн үед байсангүй. Бат Кипчакийн талаас 30 000 цэрэг дүү Бэрк, хүү Сартакаар удирдуулан Мөнхийг хаан болгохоор эх орон руугаа (зөвхөн энэ тохиолдолд эх орон гэдэг үг утгаараа зөв хэрэглэгдэж байна, өөрийх нь амьдарч буй газар ус Батад нутаг орон болно) морьдуулсан. Энэ хэсгийг Монголын нууц товчоонд Өгөөдэй
хаан хожим нэмжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тэр ийм нэмэлтийг Монголын нууц товчоонд хэд хэдэн удаа хийсэн тухай өгүүлсэн болно.
Судрын чуулганд жирэмсэн Бөртэ үжинийг мэргид овогтон Чингис хааны гэр орныг дээрэмдэхдээ аваад явав. Мэргэд Ван хаан хоёрын хооронд тухайн үед энхийн гэрээтэй байсан тул Бөртэ үжинг Мэргэд овогтон Ван хаанд илгээжээ. Энэ тухай Ван хаан Чингис хаанд хэл хүргүүлэв. Чингис хаан Сартак ноёны өвөө Жалайр овгийн Саба түшмэлийг Бөртэ-г авч ирүүлхээр Ван хаан руу явуулжээ. Ван хаан Бөртэ үжинийг Саба-д өгч явуулав. Замд Бөртэ үжин төрж цочоов. Зам нь аюултай байсан тул өлгий олох боломжгүй байв. Саба гурил зуурч түүндээ нялхийг ороож хормойлон ирэв. Болсон бүхнээ Чингис хаанд өгүүлхэд тэр нялхад Цоч гэдэг нэр өгжээ.
Тайлбар:
1. Аливаа түүхийг хожим бичихэд сүүлийн цол нэрээр нь бичдэг зүйл Рашидад, Монголын нууц товчоонд байдаг. Тухайн үед Тэмүүжин Чингис хаан болоогүй, Тоорил хаан Ван болоогүй байсан үе.
2. Взял его полу своей [одежды] гэдгийг үгчилвээс хувцасныхаа доод хэсэгтээ авав буюу хормойндоо авав болно. Уг нь мануус нялхийг өвөртөлдөг (энэ хэсгийг хожим тулгах хэрэгтэй).
3. Зүчийн нэрний утга халх аялгаар цочоохын Цоч, хасаг аялгаар Шош болно. Зучи нь кидан аялга байж мэднэ.
Дүгнэлт: Уг хоёр эх сурвалж дээрхи үйлийг харьцуулан судлахаар сонирхолтой дүгнэлт олон гарна. Мануус энэ удаа ийм зорилго тавьсангүй. Тэмүүжин ямар байдалд байсан бэ гэдгийг тодруулах нь манай зорилго байв. Тэмүүжингийн амьдарч байсан газар ус угаасаа хүн ам цөөн, үед тайчуудад иргэдээ хураалгасан үе байжээ.
Судрын чуулганы өгүүлэл үнэнд ойрхон гээн мануус дүгнэж байна. Тэмүүжин өөрийн үеэлүүдийн овгуудыг үлтиг болгон иргэдийн хураасны дараа Алтан хааны зарлигаар татарын Мэгүжингийн овгийг хураасан. Хиад Боржигон цөөхүүл байжээ. Цөөхүүл байсан тул Соргогтон бэг Монгол нэрийг үлдээж чадав. Хэрэв Монголчууд олуул байсан бол Соргогтон бэгийг дөрвөн хүүтэй нь хэрэйдүүд түлхэн унгаах байсан байх. Ийм сул байхын давуу тал гэж бас байх юм.
Өгөөдэй хаан Сорготон бэгийн хүүдийг хаан болно гэдгийг мэдэж байв уу?
Тэрээр мэдэхийн дээдээр мэдэж байв гэсэн дүгнэлтэнд мануус хүрч байна.
“Хүү Гүег ханд (бага хаанд) түүнийг гэргий болгохоор Соргогтон бэгийг Өгөдэй хаан дуудаж ...элч. Хааны зарлигыг гардуулахад тэр [Соргогтон бэг] “яахан бичсэн зарлигийг өөрчлөх билээ! Би хүүдээ хүмүүжүүлэн, эрийн цээнд хүргэж...ач тустай хүмүүс болгохыг зорьж байна” Судрын чуулгана. Гүег хүсээгүй учир уг санаачлага талаар болов.
Яагаад Өгөөдэй хаан дөрвийн дөрвөн том хүүдтэй, эгчмид Соргогтон бэгийг ууган хүү Гүегд өгөхийг мэрийв? Энд учир эгчмид Соргогтон бэгд биш нэгдмэг хэрэйдэд, дөрвөн том болсон хүүд биш нэгдмэг хэрэйдэд байв. Хэрэв Гүег Соргогтон бэг хоёрын дундаас үр гарсан бол Өгөөдэй хааны санаа амрах байсан болов уу.
Өгөөдэй хаан Соргогтон бэгийг яагаад өөрөө авч болсонгүй? Энэ нь хүний (хүннү) ёсонд таарахгүй. “Эцэг, ах, авга, авга ах нь нас барсан хөвүүн, дүү болон ач нь хойд эх, авга эх, бэргэнээ авна. Ахлагч ихэс (дээдэс) нь авч болохгүй” Умард төрийн түүх Түрэг, Тэ лэ Ли янь-шоу, нийтлэл 39. Тэгэхээр хүний ёсоор ахлагч нь авч болохгүй гэдэг нь Өгөөдэй хаан авч болохгүй гэсэн утга. Үүнийг мөрдөхгүй бол ёс сахиагүй болно.
Өгөөдэй хаан Соргогтон бэгийн хүүдийг дүү Тулуйн адил үлтиг болгож болох байсан уу? Ийм боломж их хаанд байсан. Энэ тохиолдолд Соргогтонгийн хүүд хаад болохгүй боловч асуудалыг шийдэхгүй. Асуудал хэрэйд Соргогтонгийн хүүдэд биш нэгдмэг хэрэйдэд оршиж байв.
Өгөөдэй хаан өөрийх нь удам үгүй болон гэдгийг мэдэрхийн дээдээр мэдэрсэн нэгэн байжээ.
Христийн шашин ба Хэрэйд
Аливаа шашин өөрийн ертөнцийг үзэх философтой. Шашин солигдохоор хүмүүсийн ертөнцийг харах утга учир өөр болдог. Тэнгэр итдэгээс Будын шашинд шилжихээр оршуулагын зан үйл өөр болдог тухай өгүүлсэн болно. Христийн шашин Сирээс авсан Уйгурын хойчис
Хэрэйд, Найман нар уламжлалт онгон шүтээн цагаан шонхорыг үгүй хийв. Христийн шашины философоор нэг нэгнийгээ боолчлох нь муу үйл тул манай үгсийн сангаас кул [эр боол], гөнг [эм боол] үгс устаж, хожим боол [муу хүн] гэдэг кидан үг үгсийн санд орж ирэв. Эдийн засаг, нийт хүн амын тоо багсав.
Христийн шашнаар нэг эр нэг гэргий авдаг тул удам залгах эрсийн тоо эрс цөөрөв. Өөр эмээс гарсан хүүд нь уг шашинаар хууль бус гээн үзнэ. Тэнгэр итдэг, Будын шашинтай төрд том гэргийгээс хүү төрөхгүй бол дараагийн гэргийгийн хүүд удам залгана. Христийн шашин эмэгтэй хүний үүргийг өндөр болгов. Соргогтон бэг хэрэйдүүдтэй, цэргийхэнтэй хэлцэл хийж чадсаны учир хэрэйдүүдэд, цэргийхэнд өөрт нь байна. Христийн шашинаар эм Соргогтон хэлцэл хийж болох субъект гээн тооцогдож байв. Тийм учир хэрэйдүүд Соргогтонг хэлцэл хийж болох субъект гээн харжээ. Тэнгэр итдэг, Будын шашинтай төрд Соргогтон өөрийн овогтойгоо хэлцэл хийж болох субъект эс болох байсан. Төрд нөлөөтэй, эрх мэдэлтэй эмс манай түүхэнд цөөнгүй байсан. Модун шаньюгийн янж хан төрийн Гао зу хуандийг бүслэлтэнд байхад нь бүслэлтээс гаргасан. Туракин хатун Өгөөдэй хааны захиасыг зөрчиж хаан болох ёстой байсан Хүчүгийн оронд том хүү Гүегийг болгосон эрх мэдэлтэн байв. Мандухай цэцэн эрх мэдэлтэн байв гэх мэт олон жишээ манай түүхэнд байна. Ийм эрх мэдэлтэй хатуд бүгд төр барьж буй хааны урагт багтаж, хаанд нөлөөлж, хаан өөд болсоны дараа төр эзгүй байхад төр барьж байв. Харин Соргогтон бэгийн түүх өөр байжээ.
Дүгнэлт: Чингис хааны нэгтгэсэн мал ахуйтаны Их монгол улсын цөм болох хэрэйдүүд өөрийн төртэй болох нь тодорхой болсон улс төрийн нөхцөлд Соргогтон бэг өөрийн хүүдээ аврах зам нь монгол төрийг үлдээж, монгол төрд хэрэйдүүдийн соёлыг ноёлуулахад оршиж байв. Соргогтон бэг өөрийн хичээл зүтгэл, ур чадвараар төрийг өөрийн хүү Мөнхөд шилжүүлэв. Хамаг Монгол овогтоны Их монгол улс, Хэрэйд овогтоны Их монгол улс болов. Хэрэйдүүд Мөнх хааныг өөрийн хаан гээн харах болов. Өгөөдэй, Гүег хаад хэрэйд, найманыг захирч буй хаад байсан бол хэрэйд найман овогтоны нүдээр Мөнх хаан хэрэйдийн монгол овогтой хаан болов. Төвийн төр хагаралтай байхад захын жижиг овог төрийг булаадаг. Төвийн овгууд нэгдэж эргэн төрөө авдаг нь мянга мянган жилийн түүхийн жам болно. Голын чинээний том
түүхийг маань горхиний чинээний намтар болгосонд хамаг төөрөгдөл оршино. Туул туулаарай байх ёстой, Сэлбэ сэлбэрэй байх ёстой.
Битигч Хурган овогт Сэрээнэндагва овогтой Сэргэлэн