Дэлхийн олон хотын гудамжинд нарны “мод” буюу нарнаас эрчим хүч хураан, түгээх жижиг байгууламж бий. Үүний тусламжтай иргэд гудамж, талбайд явж байхдаа цахилгаан ашиглах боломжтой болдог. Тэгвэл тав, зургаа, 12 вольтын хүчдэл гарган, үнэгүй wi-fi цацаж, цахилгаанаар ажилладаг машиныг ч цэнэглэх боломжтой нарны “мод”-ыг Сүхбаатарын талбайд байрлуулсан бөгөөд ирэх долоо хоногоос ажиллуулж эхлэх аж. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан бүтээлгэсэн нарны “мод” бүрхэг өдрүүдэд 72 цаг хүртэл цэнэгээ хадгалах хүчин чадалтайг тус байгууламжийг суурилуулж буй “Дүйнхэр тэргүүн” компанийнхан мэдээллээ.