Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сард ахуйн гал түймрийн 398 тохиолдол бүртгэгдсэн байна. Ахуйн гал түймрийн улмаас 18 хүн амь насаа алджээ. Үүний 15 нь том хүн, 3 нь хүүхэд байсан байна.
Иймд сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин янданд хүүхэд түлэгдэж гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас залгуур болон шатах тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгахыг ОБЕГ-аас анхаарууллаа.