Монголбанкнаас мэдээлснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авжээ. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5%-иар өссөн үзүүлэлттэй байна.
2018 оны зургадугаар сарын 04-нөөс аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд ийнхүү эерэгээр нөлөөлжээ.
Мөн энэ оны аравдугаар сарын 15, 18-нд Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэж тус банк үзжээ.