Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран салбар бүрээсээ оны хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа.
Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар нийслэлийн харьяаны 16 салбараас нийт 30 хүнийг шалгаруулсан байна. Тус арга хэмжээний үеэр Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Захирагч, Хурандаа Ж.Сүх-Очир "Монгол Улсынхаа болон нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулах, ирээдүй хойч үеэ эх оронч үзэлд төлөвшүүлэх нь зэвсэгт хүчнийхэний үүрэг байдаг. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн бүгд хүчин зүтгэж явдаг. Манай хамт олон болоод миний бие ч энэхүү үүргээ биелүүлэхийн тулд хүчин зүтгэж явсныг маань өнөөдөр ийнхүү үнэлж байгаа гэж бодож байна” гэлээ.
Г.Тэмүүлэн