УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар ТЕГ, ЦЕГ-ын удирдлагатай 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах бүх нийтийн жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулах асуудлаар зөвлөлдөж байна.
Зөвлөгөөний үеэр тэд хэлэхдээ " Жагсагчдын аюулгүй байдлыг төр хангах үүрэгтэй. Тиймээс бид аюулгүй байдал хангахын тулд гадаад орнуудын жишгийг нэвтрүүлэх тал дээр анхаарч байна. Ингэхийн тулд метал шалгагч ашиглах, цүнхтэй хүнийг болон согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд оруулахгүй байх арга хэмжээ авахыг санал болгож байна" гэв.
ТЕГ-ын хурандаа хэлэхдээ “Энэхүү жагсаал албан ёсны арга хэмжээ гэдгийг хууль хүчний байгууллагууд хүлээн зөвшөөрч байна. 1990 оноос хойш анх удаа хоёр тал жагсах талаар хэлэлцэж байна. Энэхүү жагсаалыг үймээн самуун болгохгүйн тулд хайрс тавьж, камержуулах, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах болно. Хэрэв ямар нэгэн турхиралт үүсэх аваас зохион байгуулагч тал хариуцлагыг үүрэх ёстой гэдгийг анхааруулж байна" гэв.