УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэл хийж байна.
Хэвлэлийн хурлын үеэр тэд мэдэгдэхдээ " Бид УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ илэрхийлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Тэр хүн "60 тэрбумын бичлэг эвлүүлэг" гэж байсан бол худлаа ярьсан нь тогтоогдсон. Энэ бол түүнийг суудлаасаа огцроход хангалттай үндэслэл юм.
Манжийн дарлалын үед хүртэл зээлийн хүү зургаан хувь байсан. Харин одоо зээлийн хүү үүнээс өндөр байна.
УИХ-ын дарга М.Энхболд 48 цагийн дотор огцрохгүй бол орон даяар жагсахыг анхааруулж байна. Энэ пүрэв гарагийн 11 цагт иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран жагсаал эхлүүлнэ. Бид жагсаал цуглааны журмыг сахин, хууль ёсны дагуу үзэл санаагаа илэрхийлэх болно. Бид МАНАН-гаас айж болохгүй. Монголчуудаа мориндоо" гэв.