Өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр "Эрдэнэт дэд станц шатсан ноцтой хэргийг Эрчим хүчний яамныхан нууцалж байна" хэмээх мэдээлэл тархсан. Тэгвэл энэ талаар Эрчим хүчний яамны хэвлэлийн ажилтан Б.Баяржаргалаас тодруулахад "Бид Эрдэнэт дэд станц руу албан бичиг явуулсан. Нэгэн сайт дээр бичигдсэн шиг Эрдэнэт дэд станц бүхэлдээ шатаагүй, харин станцын 200 вт-н хүчдэлтэй трансформатор энэ сарын 11-ний өдөр шатсан гэх мэдээлэл ирсэн. Бидэнд ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр гэхэд шинээр 125 вт-н хүчдэлтэй трансформатор суурилуулж дуусгана" гэлээ.