УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн саналтай холбоотой, нөгөөх нь ЖДҮХС-гаас нэр бүхий улстөрчид их хэмжээний зээл авсан мэдээллүүд олон нийтийн мэдээллийн сүлжээ болон сошиалаар тархаад байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар ЖДҮХС-гийн зээлийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр дөнгөж сая ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргажээ. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихаа Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг ойрын хугацаанд төлбөрөө эгүүлэн төлж, хуулийн байгууллагуудаар шалгуулах чиглэл өглөө” гэв.