"Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форум өчигдөр болж өнгөрсөн. Энэ үеэр нэгэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч асан, Ноён Манфред Протце нарын хооронд багагүй хэлэлцүүлэг өрнөсөн байна. Н.Учрал гишүүн сошиал буюу нийгмийн сүлжээг сэтгүүл зүй онцолжээ. Тэрбээр "Сошиалд олон мянган дагагчтай хүмүүс буруу зөрүү мэдээлэл, пи ар их хийж байна. Үүнийг зөв залахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд үзчихвэл тэр хүний үүрэг хариуцлага нэмэгдэж харин ч мэргэжлийн сэтгүүл зүйн ажил хийхээс аргагүй болно. Тиймээс 5000-10.000 дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн бүртгэдэг болгохоор УИХ-ын хуулийн төсөлд тусгасан байгаа " хэмээн онцолжээ. Харин ХБНГУ-д сошиал бол сэтгүүл зүй биш гэдгийг нийгэмд хатуу ойлгуулсан байдаг тухай Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч асан, Ноён Манфред Протце мэдэгдлээ. Мөн форумд оролцсон сэтгүүлчид нийгмийн сүлжээ, мэргэжлийн сэтгүүл зүйн ялгарлыг тод томруун харуулах учиртай гэдэг байр суурьтай байсан юм. Тэгвэл уншигч таны хувьд сошиал буюу нийгмийн сүлжээг мэргэжлийн сэтгүүл зүйн төрөлд багтаах нь зөв гэдэгтэй хэр санал нийлж байна вэ?