“Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжиж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэртэй холбоотойгоор олон нийтийн үнэт цаасны данс нээлгэх нь идэвхжээд буй. Энэ оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 иргэн данс нээлгэж байсан бол наймдугаар дугаар сард дээрх тоо 8902-т хүрсэн.
Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард 24 682 иргэн дансаа нээлгэжээ. Үүнийг харгалзан Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх “Millennium CSD” системийг ирэх арваннэгдүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар боллоо.