Есдүгээр сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 267 дахь өдөр бөгөөд он дуусахад 98 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2532.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 372.00, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт Мишээл экспо төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээ болно.
- “999+” нэгдлийн үйл ажиллагааны эхний үйл ажиллагаа “Өгөх, Туслах, Хуваалцах, Үйлчлэх-1” аяны танилцуулга 08.00 цагаас "Cosy Club Ulaanbaatar" ресторанд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1973 оны энэ өдөр Гвинеи-Бисау улс Португалиас салан тусгаарлажээ.
- Өнөөдөр Өмнөд Африкт "Өвийн өдөр" тохиож байна.
- 2013 онд Өмнөд Пакистанд болсон 7.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 327 хүн нас баржээ.