Есдүгээр сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 262 дахь өдөр бөгөөд он дуусахад 103 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 10, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2508.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.20, юань 365.50, вон 2.21 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Улаанбаатар зочид буудалд 18.00 цагаас "Балдорж сан"-гийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно.
- 11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороо ҮЦАЭХ, мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон мэргэшсэн үнэлгээчдийн институттай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
- 12.30 цагт "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээний нээлт Мишээл экспо төвд болно.
- 14.00 цагт Засгийн газрын ордон, “В” танхимд “АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно.
- Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд: 9 дүгээр сарын 22-нд Автомашингүй өдөр болгон зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.
- СЗСҮТ нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн/Koddi/-тэй хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРТ ҮЕИЙН ИЛРҮҮЛЭЛТ, ОРОЛЦОО” төслийг 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайлан тавих хаалтын үйл ажиллагаа 09.30 цагт Хөвсгөл нуур зочид буудал /талбайн зүүн талд/-ын 2 давхрын хурлын танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Чили улсад Зэвсэгт хүчний баярын өдөр тохиож байна.
- 1985 онд Мехикод 8.0 баллын хүчтэй газар хөдөлж, 5000 орчим хүн амь насаа алдаж, 400 гаруй барилга нуржээ.
- 1991 онд The Iceman буюу Цtzi хэмээн нэрийддэг эртний хүний олдворыг Герман жуулчид Австри, Италийн хилийг заагладаг Similaun уулнаас олжээ.
- 1995 онд "Unabomber" хочит АНУ-ын террорист, математикийн гоц ухаантан Ted Kaczynski-ийн тунхагийг The Washington Post болон The New York Times сонинууд нийтэлж байжээ.