Гүрж Улсын өрсөлдөөний байгууллагын дарга ноён Нодар Хадури Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зочлон, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар хоёр байгууллагын удирдлага тохиролцов.
Гүрж Улсын өрсөлдөөний байгууллага нь 1992 онд байгуулагдсан 26 жилийн түүхтэй бөгөөд зах зээл дэх өрсөлдөөнийг хянан зохицуулах, эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэх арвин туршлагатай юм. Тус байгууллага нь олон улсын түвшинд Латви, Молдави, Беларус, Чех, Ром гэх мэт улсын өрсөлдөөний байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтран ажилдаг.
Монгол улс болон Гүрж Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө 26 жил хоёр улс хооронд найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллаж байна. Гүрж Улс нь 4 сая гаруй хүн амтай ба 2016 оны байдлаар тус улсын худалдааны эргэлт 1сая ам доллар хүрсэн эдийн засгийн хурдтай хөгжиж буй орон билээ.
Монголоос тээврийн хэрэгсэл, хөнгөн ба ачааны тэрэгний сэлбэг, эд анги реэкспортлож, Гүржээс цай, дарс импортолдог харилцаа одоо хүртэл үргэлжилж байна.