Улаанбаатар хотын хэмжээнд 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09.51 цагт цахилгаан тасарсантай холбоотой тус яам эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл авч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллажээ.
Энэ талаараа мэдээлэхдээ "Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүллээ. Тухайлбал, УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдарын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийлээ. Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан. 2 эх кесарев хагалгаанд орсон.
Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарсанаас Сүхбаатар аймагт 03.15 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна" хэмээлээ.