Дэлхий даяар 600 гаруй салбар дэлгүүртэй CHARLES & KEITH болон PEDRO брэнд Монголд албан ёсны франчайзинг эрхтэйгээр үүд хаалгаа нээлээ. Тухайлбал, үргэлж шинэлэг бүхнийг эрэлхийлж, хэрэглэгчиддээ бэлэг барьдаг “Энновстайл” Mонголын загварын салбарт хэзээ ч байгаагүй гоёмсог загвартай боломжийн үнэтэй гутал, цүнх акссесуаруудыг хэрэглэгчиддээ санал болгож байна.
Дэлгүүрийн тав тухтай орчин, шинэлэг үйлчилгээ, загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага гээд бүхий л түвшинд олон улсын стандартыг шингээж чадсан энэхүү брэнд нээгдсэн өдрөөсөө эхлэн олны хөлийг татаж, их хотын загварлаг бүсгүйчүүдийн очих дуртай газрын нэг болоод байгаа билээ. Дэлхийн аль ч улсын салбар дэлгүүрт үйлчлүүлсэн шиг яг л тэр таатай мэдрэмж, үйлчилгээний соёл, гутал цүнх акссесуарын хамгийн шинэлэг, сүүлийн үеийн загварыг хамгийн боломжит үнээр Монголын хэрэглэгчид маань эндээс худалдан авч байна.
Сингапурт төвтэй CHARLES & KEITH брэндийн эрч хүчтэй залуу дизайнерууд дэлхийн томоохон загварын ордны шоунд байнга оролцож, тэндээс авсан санаагаа өөрсдийн бүтээлд шингээснээр жилд 1000 гаруй шинэ загваруудыг уралдаг. Улирал бүр шинэчлэн бүтээсэн загварын коллекцууд нь тухайн улиралд RUNAWAY болон дэлхийн томоохон загвар зохион бүтээгчдийн тодорхойлсон загварын чиг хандлагыг бүрэн шингээж, богино хугацаанд, боломжит үнээр хэрэглэгчдэд хүрч чаддагаараа дэлхийд танигдсан.
Монголын загварын салбарт шинэчлэлт хийн, дэлхийн брэндийг дэргэдээсээ мэдэрч, хэрэглэх боломжийг олгосон Эновстайл ХХК Charles & Keith дэлгүүрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2018 оны зургадугаар сарын 29-ний өдөр хийхээр товлосон байна.
"Эновстайл" ХХК хэрэглэгчидддээ дараагийн бэлгээ барьж ирэх долдугаар сарын эхээр CHARLES & KEITH брэндийн салбар болох орчин үеийн ажил хэрэгч залууст зориулсан PEDRO эрэгтэй, эмэгтэй гутал, цүнх акссесуарын дэлгүүрийг нээхээр төлөвлөж байна.