Кремлийн Их танхимд Владимир Путины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол яг одоо болж байна. Тэрээр дөрөв дэх удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа бөгөөд энэ удаагийн ёслол өмнөхөөсөө харьцангуй сүр дуулиан багатай болох гэнэ. Тодруулбал В.Путин Москвагийн гудамжаар хамгаалалт бүхий цуваагаар явж Кремльд ирэхгүй, мөн ёслолын хүлээн авалт болохгүй ажээ. В.Путин хүлээн авалтаа Аугаа эх орны дайны ялалтын өдөр буюу тавдугаар сарын 9-нд хийх гэнэ.