Монголыг зорих дэлхийн брэндүүдийн цуваа үргэлжилсээр. Энэ хэрээр брэндээс олж авах бидний хэрэглээ болон харилцааны соёл, гоо зүйн мэдрэмж, амьдралаас авах таашаал тэр хэмжээгээрээ нэмэгдэж буй хэрэг юм.
Олон улсын франчайз бизнесийн туршлагатай “Эновстайл” компани нь 2014 онд Английн алдарт “Karen Millen”, мөн 2017 онд Английн L.K.Bennett брэндүүдийг Монголын загварын зах зээлд тус тус нэвтрүүлсэн билээ. Ингэснээрээ дэлхийн загварын чиг хандлагыг дотоодын хэрэглэгчиддээ сурталчлан таниулж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаа юм.
Тэгвэл тус компани дахин Сингапурын алдарт “Charles&Keith” брэндийн Монгол дахь анхны салбар дэлгүүрийг ирэх тавдугаар сард Шангри-Ла Моллд албан ёсны эрхтэйгээр нээх гэж байна.
Үүний хүрээнд уг брэндийг залууст таниулах зорилгоор Зайсан Хилл цогцолборт “Garden state” нэртэй фэйшн арт үзэсгэлэнг зохион байгуулжээ. Уг арга хэмжээ нь босоо хүлээн авалт хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хүрэлцэн ирсэн зочид Charles&Keith” брэндийн цоо шинэ загваруудтай танилцсан байна. 2018 оны хавар, зуны шинэ коллекцоороо дамжуулан залуусыг хэт хурдацтай хөгжиж буй техник технологиос түр холдож, байгаль эх дэлхийтэйгээ ойр байлгахыг зорьсон байна. Ингэснээрээ “Эновстайл” компани хотын хамгийн загварлаг мөн салбартаа амжилтаараа тэргүүлж буй залуусыг нэг дор цуглуулж чадсан юм. Энэ үеэр загваруудаас гадна үзэсгэлэнгийн тохижилт зочдын анхаарлыг гойд татаж байсан юм.