Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дархан-Уулд хязгаарлалтын дэглэмийг сулруулна

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, ирэх сарын 1-нээс хязгаарлалтын дэглэмээ сулруулах шийдвэр гаргажээ. Тухайлбал, коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан 12-оос дээш настай хүүхдүүдийг дугуйлан, секц, танхимын сургалтад хамруулна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдэв. Түүнчлэн аймгийн хэмжээнд ажиллаж буй шалган нэвтрүүлэх товчоодыг татан буулгаж, кинотеатруудыг нээхээр болсон аж. Ингэхдээ үзвэр үйлчилгээний байгууллагууд танхимынхаа 30 хувийг ашиглах ёстой гэнэ. Тус аймгийн 60 жилийн ой энэ онд тохиож байгаа ч ямар нэгэн наадам, арга хэмжээ зохион байгуулахгүй гэж Онцгой комиссоос нь шийдвэрлэжээ.

Харин тусгаарлах байрнуудыг татан буулгахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах юм байна. Мөн иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах цэгийг ирэх сарыг дуустал өдөр бүр 10.00-16.00 цагт ажиллуулахаар болсон аж. Үүнээс гадна ажилтан, албан хаагчдаа 14 хоногт нэг удаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахыг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууддаа үүрэг болгосон байна.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.