Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 12 төрлийн олимпиадыг амжилттай зохион байгуулж дууссан байна. Дээрх олимпиадад 21 аймаг, есөн дүүрэг, бүс, нийслэлээс шалгарсан нийт 1541 сурагч, 630 гаруй багш оюун ухаан, авьяас чадвараа уралдуулсан билээ. Үүнээс сурагчийн төрөлд 43 хүүхэд алт, 105 хүүхэд мөнгө, 154 хүүхэд хүрэл медаль тус тус хүртсэн байна. Мөн тусгай байрт 108 сурагч шалгарсан бөгөөд нийт 410 хүүхэд шагнал хүртжээ. Харин багш нараас 17 алт, 36 мөнгө, 49 хүрэл медалийн эзэн тодорсон бол 56 нь тусгай байр эзэлсэн гэнэ. Энэ удаагийн олимпиадыг сургалтын хөтөлбөрийн ахисан түвшинд буюу олоулсын жишигт нийцүүлэн зохион байгуулснаараа онцлог болжээ.
Ч.Туяа