Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар элэгний хорт хавдар тайрах мэс заслыг анх удаагаа бие даан хийж амжилттай гүйцэтгэсэн сайхан мэдээ байна.
МУЗГ, ЭМЯ, Увс аймгийн ЗДТГ-с хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг хамт олон “Элэгний хорт хавдрын мэс засал”-ийг орон нутагтаа бие дааж амжилттай хийж гүйцэтгэсэн аж. Тухайн үйлчлүүлэгч нь элэгний зүүн дэлбэнгийн том хэмжээний хорт хавдартай (15 см), элэгний в, д вирусийн халдвартай, элэгний хатуурал оноштой байсан. Улмаар тухайн үйлчлүүлэгчид элэгний хавдар бүхий зүүн дэлбэн тайрах мэс заслыг хийлээ.