Дэлхийн томоохонд тооцогддог Польшийн эрэгтэйчүүдийн волейболын “Plusliga”-гийн тоглогч Японы тамирчин Шо Такахаши “Медальд хүрэх зам” сургалтын төвийнхний урилгаар манай улсад ирнэ. Тэрбээр 2019 онд болсон волейболын үндэсний дээд лигийн АШТ-д “Албайн барс” багт тоглож, мөнгөн медаль хүртэхдээ “Шилдэг чөлөөт хамгаалагч”-аар шалгарсан билээ. Түүнээс хойш Европын лигт легионероор тоглох болсон. Шо Такахаши Монголд байх хугацаандаа “Залуу Монгол”, “Аврагч”, “Дарханы бурхантын харцагууд” багийнхантай хамтарсан сургалт хийх юм. Үүнээс гадна Чингэлтэй, Хан-Уул дүүргийн волейболын болон Залуучуудын холбоотой хамтран тус дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарт “Хамгаалалт ба багийн амжилт” сэдвээр дөрөвдүгээр сарын 28-нд сургалт зохион байгуулах гэнэ.