Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

КИМ ЖӨН УН: Сөүлийг бид дайснаа гэж үзнэ

Умард Солонгос Үндсэн хуульдаа Өмнөд Солонгосыг “хамгийн гол дайснаа” гэж тусгаснаар харилцаагаа эцэслэн таслахаар шийдэв бололтой. Дайн эхэлсэн тохиолдолд хөршийнхөө газар нутгийг “бүрэн эзлэх” зорилтоо батжуулахаар төлөвлөж буйгаа Ким Жөн Ун ийнхүү мэдэгдэв. Сөүл ч Умардын зүгээс өдөөн хатгавал хариуг нь “хэд дахин хүчтэй” өгөхөө амлалаа
2024-02-01

Оросын цэргийн дарга нар мөнгөөр шархадсан гэсэн хуурамч бичиг олгодог болжээ

"Верстка" хэвлэлд мэдээлснээр өмнө нь цэргийн дарга нар зэвсэгт хүчний алба хаагчдад амралт, чөлөөний хуудас, биеийн тамирын шалгалтад тэмцсэн дүн, цэргийн цол, С зэрэглэлийн жолооны үнэмлэх хүртэл мөнгөөр олгодог байсан бол Укайны дайн  эхлэхтэй зэрэгцэн шархадсан тухай бичиг, дайнд оролцсоны төлөө төрийн шагналд нэрийг нь жагсаалтад оруулах, түүнчлэн байлдааны даалгавараас зайлсхийх боломжийг олгодог болжээ.
2024-01-31

Трампыг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Энэ тухай Fox News мэдээлэв.
2024-01-31

Германы нисэх хүчин Оросын цэргийн онгоцны эсрэг сөнөөнч онгоцнуудаа хөөргөжээ

Германы нисэх хүчин Рүген арлын ойролцоо олон улсын агаарын орон зайд дамжуулагч дохиогүй нисч байсан Оросын цэргийн нисэх онгоцны эсрэг Eurofighters  сөнөөгч онгоцнуудаа хөргөжээ. Энэ тухай ХБНГУ-ын Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд дурджээ.
2024-01-31

Илон Маск: Хүний ​​тархинд чипийг амжилттай суулгалаа

Илон Маскийн эзэмшлийн  “Neuralink” компани анх удаа хүний ​​тархинд утасгүй чипийг амжилттай суулгасан тухай тэрбумтан өөрийн  X(хуучнаар Твиттер) хуудсаараа мэдээлэв.   
2024-01-30

Испанид талийгчдын цогцос хууль бусаар худалддаг сүлжээг илрүүлжээ

Испанийн Үндэсний цагдаагийн газар нас барсан хүмүүсийн  цогцсыг хууль бусаар олж аван, их дээд сургуулиудад худалддаг гэмт хэргийн сүлжээг таслан зогсоолоо гэж тус байгууллагын  хэвлэлийн албанаас мэдэгдэв.
2024-01-30

Орос-Украйны дайн  АНУ-ын  зэвсгийн экспортыг эрс  нэмэгдүүлжээ

Даваа гарагт гаргасан Төрийн департаментын тайланд АНУ-ын засгийн газрын гадаад улсын засгийн газартай хийсэн гүйлгээ 2023 онд  56%-иар өсч, 81 тэрбум доллар болсон гэж мэдэгджээ.
2024-01-30

ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна

ОХУ-ын  Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. 
2024-01-29

Шагайн хэсгээр хавагнах нь ямар өвчний шинж тэмдэг вэ

Хөлний шагайгаар хавдах нь хамгийн түрүүнд   зүрхний дутагдлын шинж тэмдэг гэж  Британийн Зүрхний өвчин судлалын  төвийн мэргэжилтнүүд хэлж байна.
2024-01-29

2023 онд Хятадад 100 мянга гаруй албан тушаалтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсэн хэргээр шийтгүүлжээ

2023 онд Хятадын 100 мянга гаруй албан тушаалтан төрийн албан хаагчдад зориулсан "Найман дүрмийн заалт"-д   бичгдсэн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэргээр шийтгүүлжээ. Энэ тухай ХКН-ын Сахилга батын төв комисс болон БНХАУ-ын Төрийн хянан шалгах хорооны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурдсан байна.
2024-01-29

Британийн Бирмингем хотын гол цусан улаан өнгөтэй болжээ

1-р сарын 24-ний Лхагва гарагт Их Британийн Бирмингем хотын гол цусан улаан өнгөтэй болжээ. Энэ тухай Daily Mail
2024-01-26

“Америкийн Ерөнхийлөгчөөс нуух юм Английн Ерөнхий сайдад байхгүй

“Ноён Уинстоны бичсэн “Энэ ертөнцөд бид ганцаар гэж үү?” нэртэй 11 хуудас өгүүллийг Фултонд байдаг Черчиллийн музейн захирал надад өгөв. Зохиогч дэлхийгээс өөр газарт амьдрал байж болох тухай өөрийн бодлыг бичжээ. Дэлхий маань ижилгүй юм биш, ертөнцийн амьдралд тэрбээр онцгой үүрэгтэй биш гэсэн санаа уг өгүүллийн гол агуулга байв” гэж АНУ-ын Балтиморт байх Сансар судлалын хүрээлэнгийн астро физикч Марио Ливио ярив
2024-01-26

Өмнөд Солонгосын парламентын эмэгтэй гишүүн халдлагад өртжээ

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын парламентын гишүүн эрх баригч Ардын хүчний намын төлөөлөгч  Пэ Хон Жин  халдлагад өртөж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ тухай Reuters мэдээлэв.
2024-01-26

Йемений босогчдыг Иран чиглүүлж байна

“Хусит” гэх нэр сүүлийн үед дэлхий дахины хэвлэл мэдээлийн хэрэгслээр хүмүүсийн сонорт хүрээд байх боллоо. Энэ нь Саудын Арабын шашны нөлөөг эсэргүүцэж, 1990-ээд онд бий болсон шийтүүдийн цэрэгжсэн бүлэглэл бөгөөд Йемен улсын газар нутагт байрладаг юм. Уг бүлэглэлийг үүсгэн байгуулж, удирдаж байгаад 2004 онд Йемений армийнхны гарт амиа алдсан Хусейн аль-Хусигийн нэрийг бүлэглэл авч үлдсэн байна. Тэгэхэд Хусейн аль-Хуси Йемений эрх баригчдыг шийтүүдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгаж Засгийн газрын эсрэг үймээн дэгдээжээ
2024-01-25

Газын зурваст НҮБ-ын 153 ажилтан амь үрэгджээ

Израилийн талаас Газын зурваст өгсөн цохилтын улмаас НҮБ-ын 150 гаруй ажилтан амь үрэгджээ. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй мэтгэлцээний үеэр мэдэгдэв.
2024-01-24

2023 онд Украины дайнд нас барсан гадаадын хөлсний цэргүүдийн жагсаалтыг гаргажээ

2023 онд Украины дайнд дор хаяж 180  хөлсний цэрэг амь үрэгджээ. Энэ тоог  Украины талын хохирлын талаарх мэдээллийг цуглуулдаг Lostarmour портал мэдээлжээ.
2024-01-23

Хятадын хойд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хятадын Өнөөдөр буюу мягмар гарагийн 02:09 цагт Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Аксу мужийн Үши  хошуунд  7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлэв.
2024-01-23

Шведийн Стокгольм хотод их хэмжээний цас орж, авто тээврийн замуудыг хаажээ

Шведийн Стокгольм хотод өчигдөр буюу 17-нд  их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна. Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
2024-01-18