Б.Энххүслэн 8 дугаар байрт орлоо
Монголын усчдаас Азийн Наадмын түүхэнд финалд үлдсэн анхны тамирчин болж, шинэ түүх бичсэн Б.Энххүслэн шигшээ уралдаанд 2:02.70 минутаар барианд орж, 8-дугаар байрт жагслаа.
2023-09-26
Монголын далбаа Ханжоуд мандав
Монголын волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн таван төрөлтийн нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоуд бэлтгэлээ базааж буй. Манай хөлбөмбөгийн шигшээ багийнхан В хэсэгт тэмцээний салхи хагалж, Вьетнамын багтай эхний өдөр тоглосон. Тэгвэл маргааш Саудын Арабын тоглогчидтой 16.00, 24-нд Иран тамирчидтай 19.30 цагт өрсөлдөнө. Тоглолтыг TV9 телевиз шууд дамжуулна. Тэгвэл волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан D хэсэгт эхний тоглолтоо Пакистаны шигшээтэй өчигдөр өрнүүлсэн. Тэд маргааш Тайванийн багтай 19.00 цагт тоглох юм. Тэмцээнийг “Сүлд” телевиз үзэгчид хүргэх аж.
2023-09-20
Монголын аэробик бүжгийн багийнхан Азийн аварга боллоо
Улаанбаатарт аэробик гимнастикийн найм дахь удаагийн Ази тивийн АШТ боллоо. “Буянт-Ухаа” спорт цогцолборт гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 14 орны 200 гаруй тамирчин гурван насны ангиллын 17 төрөлд авьяас, ур чадвараа сорив. Манай улсын тамирчид ахлах дасгалжуулагч Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нарын удирдлагад оролцож, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм. Тэднээс Э.Эрхэс эрэгтэйчүүдийн 12-14 насныхны бүжгийн төрөлд өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болжээ. Эмэгтэйчүүдээс Д.Урангоо 11-12 насныхны ангилалд гурвалсан төрөлд мөнгө, багийн бүжгийн төрөлд хүрэл медаль зүүсэн.
2023-09-19
Б.Эрдэнэбаяр, Б.Бямбаа нар самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртэв
Энэ удаа Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, самбо бөхийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, аймгийн заан Б.Эрдэнэбаяр аваргын төлөө Казахстаны тамирчин Абеюов Армантай хүчсорьж, мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл тус аймгийн Сүхбаатар сумын харьяат, “Шинэ бадрах” компанийн тамирчин, ОУХМ Б.Бямбаа хүрэл медаль авсан байна. Тэд өмнө нь Казахстан улсын Астана хотод өнгөрсөн зургадугаар сард болсон Ази, Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээний 40-44 насныхны ангиллын 98 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр, 55-59 насныхны +98 кг-д Б.Бямбаа хүрэл медалийн эзэн болж байсан билээ.
2023-09-15