Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 1-нээс бүртгэнэ
2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 1-нээс бүртгэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Бүртгэлийг цахимаар буюу “E-Mongolia” болон боловсролын салбарын мэдээллийн “Esis” системээр явуулах аж. Боловсролын ерөнхий хуулийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан
2024-07-17
Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулна
Монгол Улсын 2024 оны Улсын Төсвийн тухай хуульд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12км”-ын ажил тусгагдсан. Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2,6 км давхцаж байна.
2024-07-16
Дотоодын аялагчид 860 орчим тэрбум төгрөгийг аялалд зарцуулна
Наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357 916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ. “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” сэдэвт судалгааг "Улаанбаатар аялал жуулчлалын холбоо" БОАЖЯ-тай хамтран хийв. Нийт аялагчдын 24.7 хувь нь аялалдаа 1-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Харин 15 хувь нь 1.3-1.5 сая төгрөг, 13 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн зарцуулахаар судалгааны үр дүн гарчээ.
2024-07-16