Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, амь насыг нь хохироожээ. "Төв аймагт долоодугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж. Одоогоор тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багийн нутагт хүн буудуулж нас барсан байна гэх харамсалтай хэргийн дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт 2024.07.13-ны өдрийн 16.40 цагт ирсэн байна. Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай М нь өөрийн эзэмшлийн Портер маркийн автомашинаас Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэн Б.Ө /45 настай, эрэгтэй/-г дэрсэн дунд хэвтэж байх үед нь тарвага гэж андуурч нэг удаа буудаж, амь насыг нь хохироосон гэж мэдүүлсэн байна.