2-80 насны 25 иргэн угаартжээ
Цаг агаар хүйтэрч, гэр хорооллын айл өрхүүд галлаж эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүллээ. Тухайлбал, цастай өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л 2-80 насны 25 иргэн угаартсан байна. Үүний 12 нь бага насны хүүхэд гэнэ. Угаартсан иргэдэд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлжээ.
2024-10-22
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг шалгаж дууссан ч хэрэгтэйгээ танилцахгүй байна
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар өнгөрсөн сарын 16-нд Боловсролын сайд П.Наранбаярыг хэвлэлийн хурал хийж байх үед нь элдэв үгээр дайрч, барьж явсан өндгөө шидээд зогсохгүй, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай нь барилцаж авсан билээ. Эл үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2-1 дэх хэсгийн Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэх заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгасан юм.
2024-10-22
Зам тээврийн ослын улмаас 88 настай иргэн, хоёр настай хүүхэд амиа алдав
Монгол орны нийт нутгаар өнгөрсөн ням гарагт орсон их, бага хэмжээний цасны улмаас Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын 758, гэмт хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл иржээ. Замын нөхцөлд хурдаа тохируулаагүй, зуны дугуйтайгаа замд гарсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс хүний амь эрсэдсэн хэд хэдэн осол гарсан байна.
2024-10-22
Бизнес инкубатор төвийн барилгыг ашиглалтад орууллаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв барьж, өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа. Жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор уг төвийг барьсан аж. Тус төвийн барилга нь дөрвөн давхар бөгөөд хүлээлгийн өрөө, цайны газар, оффис, сургалтын болон үзэсгэлэнгийн танхимтай юм байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Гурван булаг сод” компанийнхан эл төвийг барьжээ.
2024-10-21
Богдхан ууланд экологийн боловсролын бүс байгуулав
Монголын явган алхалтын холбоо Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ, “Czech aid” олон улсын байгууллага, Менделийн их сургуультай хамтран Богдхан уулын Зайсангийн аманд байгаль орчин, экологийн боловсрол олгох зориулалттай бүс байгуулжээ. “Хүүхэд, гэр бүлийн экологийн боловсролын бүс” нэртэй тус төгөл нь нийслэлчүүдийн явган алхалтын гол маршрут болсон Дугуй цагаан чиглэлийн замд буй гэнэ.
2024-10-21
ҮУИТ-ын бүжигчид олон улсын уралдаанд тэргүүлжээ
ОХУ-ын Чечень улсын алдарт бүжигчин, бүжиг дэглээч Махмуда Эсембаевын нэрэмжит, олон улсын мэргэжлийн гоцлол болон хослол бүжигчдийн 15 дахь удаагийн уралдаанд Үндэсний урлагийн их театр (ҮУИТ)-ын уран бүтээлчид амжилттай оролцжээ. Тус театрын уран бүтээлч А.Түвшинбаяр, Б.Мөнхжингоо нар хослол бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.
2024-10-21
Дүн өвлийн хүйтнээр Зайсангийн гүүрийг нураана гэв үү
Бүтээн байгуулалтын улирал дуусаж, цас орон, газар хөлдөх гэж байхад Улаанбаатарт замын ажил ид үргэлжилж байна. Хаваржин сонгуулийн сурталчилгаа хийж, зунжин амарсан дарга нар одоо л нэг ухаан оров уу гэлтэй, энд тэндгүй зам хааж, иргэдийг чирэгдүүлж, тэртэй, тэргүй тартагтаа тулчихсан замын түгжрэлээ улам ихэсгэж, зарим үед тэг зогсолт үүсгэх болсон.
2024-10-21
Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн нутгаар их цас унажээ
Өнөөдөр /2024.10.20/ ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. Тухайлбал, 2024 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 11:30 цагийн байдлаар зарим гүвээ даваанд халтиргаа үүсжээ.
2024-10-20