Донорын цусыг дроноор тээвэрлэж эхэллээ
“Ньюком групп”-ийн охин компани “Монголиан смарт дрон деливери” ХХК эмчилгээнд шууд ашиглах зориулалттай цусны сийвэнг япон мэргэжилтнүүдийн туслалцаагүйгээр, нисгэгчгүй төхөөрөмжөөр анх удаа амжилттай зөөвөрлөжээ.
2024-08-07
Гадаадаас ирэх зорчигчдод тавих хяналтыг идэвхжүүлэх нь
Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцож, улаан бурхан өвчний үед хэрэгжүүлэх болон цаашдын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Энэ үеэр урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг холбогдох албаныхан зөвлөлөө.
2024-08-07
Залилах гэмт хэргийн 62.2 хувийг цахим луйвар эзэлж байна
Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр онлайн худалдаа газар аваад байна. Гэвч сүүлийн үед онлайн захиалгын залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болжээ. Энэ он гарснаас хойш цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 5910 удаа бүртгэгдсэн байна. Үүний 3674 буюу 62.2 хувийг цахим залилан эзэлж буй бөгөөд 1131 нь онлайн захиалгатай холбоотой байжээ. Цахим залилагчид хүний хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар санал болгох, өндөр хувьтай хямдрал зарлах гэх мэтээр хүмүүсийг татдаг байна
2024-08-07
Монголд ирсэн япон жуулчдын 70 хувь нь 51-ээс дээш насныхан
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран япон жуулчдыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хийхээр болжээ. Манай улсад аяллын зорилгоор ирж буй япон жуулчдын олонх нь 50-иас дээш насныхан байдаг гэнэ. Өнгөрсөн онд ирсэн аялагчдын гэхэд 70 гаруй хувь нь 51-ээс дээш, 30- аад хувь нь 70-аас дээш насныхан байж. Харин 19- 35 насныхан хамгийн бага буюу ердөө есөн хувийг эзэлсэн аж. Талууд цаашид бусад насныхан, тэр дундаа залуучуудын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч, медиа аяллыг загвар байдлаар хөгжүүлэхээр санал нэгджээ
2024-08-07
Боловсролын сайдад асуулт тавив
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярт хандаж асуулт тавьжээ. Тэрбээр хичээлийн шинэ жилийг гурван улиралтай болгосон, Багшийн мэргэжлийн зэрэг олгох журмыг шинэчлээгүй болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ээлжийн амралтыг хуваан эдлүүлэх чиглэлийн талаар тодруулж, хариулт хүссэн байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд үүсэж буй багш, ажилтны хомсдол, тэднийг сэлгэн ажиллуулахтай холбогдох мэдээллийг тодруулжээ.
2024-08-07
403.7 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зохицуулалтын дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай 1.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 105 мэдэгдлийг буруутай шийдвэр гаргасан иргэн, албан албан тушаалтанд хүргүүлжээ
2024-08-07
Мазаалайн судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэв
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд өмнөд хөршөөс манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ. Эдгээр нь мазаалайтай холбоотой судалгаа шинжилгээ, хяналт мониторинг хийхэд ашиглах гэрэл зургийн болон ажиглалтын камер, дэлгэц, богино долгионы станц зэрэг төхөөрөмж юм байна
2024-08-07