Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Байгалийн ухааны гүйцэтгэлээр 9 сургууль топ амжилт үзүүлжээ

Нийт үзүүлэлтээр олон улсын дунджаас доогуур боловч топ гүйцэтгэлтэй сургууль, сурагчид бий. "Pisa 2022" үнэлгээ нь сурагчдын сургуулиас олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн хэрэглэж байгаа чадварыг тодорхойлдог.
2023-12-06

Тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах уралдаан зарлав

Хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах уралдааныг “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжээс зарлажээ. Энэ нь Засгийн газар, нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Дээрх уралдааныг оюутан залуусын дунд зарласан бөгөөд оролцогчдыг энэ сарын 22-ныг дуустал бүртгэх нь. Улмаар уралдааныг энэ сарын 25-наас эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулах гэнэ. Оюутан залуусын зураг төслөөр дамжуулан эко хороолол, ногоон орон сууцын стандарт болон тэдгээрт тоглоомын талбай ямар байх ёстойг сурталчлах зорилго тавьснаа уралдаан зохион байгуулагчид онцлов. 
2023-12-06

PISA: Монгол сурагчид олон улсын дунджаас 3, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ

Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ
2023-12-06

БНХАУ-ын Засгийн газрын 2024-2025 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Ажлын төлөвлөгөөний дагуу 2024/2025 оны хичээлийн жилд Монгол улсад  бакалавр, магистр, докторын 3 түвшинд  БНХАУ-ын Засгийн газрын А зэрэглэлийн тэтгэлгийг олгоно. Дараах байдлаар зохицуулагдана.
2023-12-05

 Манай улсын судлаачдыг физикч Ц.Банзрагч тэргүүлж байна 

 “AD scientific index” цахим сайтаас хамгийн сүүлд гаргасан эрэмбээр манай улсын шинжлэх ухааны салбарын хамгийн өндөр үзүүлэлттэй судлаачдыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, онолын физикч Ц.Банзрагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн профессор Б.Болдгив, АШУҮИС-ийн доктор, дэд профессор О.Чимэдсүрэн нар тэргүүлжээ. Дөрөв, тавдугаар байрт Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн биологич Б.Нямбаяр, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахлах багш, доктор А.Амаржаргал орсон байна. Харин дараагийн таван байрт ХААИС-ийн доктор, профессор Б.Баттөр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Баатарбилэг, МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш, судлаач Б.Амарсайхан, АШУҮИС-ийн доктор, профессор Б.Мөнхбат, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Эрдэнэ-Очир нар эрэмбэлэгджээ. 
2023-12-05

Боловсролын салбарт “Google for education” үйлчилгээг нэвтрүүлнэ

“Монгол Улс х Google Түншлэл” ёслолын арга хэмжээ өнөөдөр болж “Google for education”-ний бүтээгдэхүүн үйлчилгээг боловсролын салбарт нэгтгэх ажлын эхлэл тавигдлаа.
2023-12-04

Аймаг, нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын удирдах ажилтнуудын зөвлөлдлөө

Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлоход чухал нөлөөтэй аймаг, нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт боллоо.
2023-12-04

Сурагчдын амралтыг энэ сарын 28-наас эхлүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхлэх байсан ерөнхий боловсролын сурагчдын амралтыг бүх нийтээр амрах өдрүүдтэй холбон наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Сурагчид амрах хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч, 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хичээлдээ орно.
2023-12-01

ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэхэд онцгойлон анхаарч, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Вьетнам, ХБНГУ зэрэг орнуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тэтгэлэгт хамруулж байна.
2023-12-01

Боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо

Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлоход чухал нөлөөтэй аймаг, нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт боллоо.
2023-12-01

Л.Энх-Амгалан: Сурагчдын амралтыг урагшлуулж магадгүй

Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхэлнэ. Гэхдээ амралтын хугацааг урагшлуулж энэ оны 12 сард амрааж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр буюу бүх нийтээр амрах баярын өдөр 29-нд тохионо. Энэ өдөр баасан гарагт таарч байгаа тул 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гараг хүртэл амарна гэсэн үг. Тэгээд дөрөвхөн хоног хичээллээд сурагчдын амралт залгуулах учир хөдөө орон нутгийн сурагчдад явдал чирэгдэл учрах тул сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас амрааж болох зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд үүрэг болгосон" гэлээ. 
2023-12-01

Сургуульд 5673, цэцэрлэгт 1498 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байна

Монгол Улсад 2022-2023 оны хичээлийн жилийн статистикийн мэдээгээр ерөнхий боловсролын тусгай /хуучин нэршлээр/ 6 сургуульд 1,696 сурагч 577 багш ажилтан, тусгай 2 цэцэрлэгт 265 хүүхэд, 139 багш ажилтан ажиллаж байна. Харин Ерөнхий боловсролын 859 сургуульд 5673 хөгжлийн бэрхшээлтэй сурагч, 1,413 цэцэрлэгт 1498 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
2023-11-30

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Набсан" ХХК гүйцэтгэсэн байна.
2023-11-29

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдлэг мэдээлэл өглөө

Сургалтад нийслэл болон орон нутгаас 180 гаруй соёл, урлагийн салбарын ажилтнууд, чөлөөт уран бүтээлчид оролцож, салбарын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг хөндөж, зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг хүлээн авч, цаашдын ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд орох боломжуудад суралцлаа.
2023-11-28

2023 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 7-ноос эхэлнэ

2023 онд элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа авна.
2023-11-27

Хөдөлмөрийн маргааны сургагч багш бэлтгэх сургалт боллоо

ОУХБ-ын Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд Хөдөлмөрийн маргааны сургагч багш бэлтгэх гурав хоногийн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө. 
2023-11-27

Дээд боловсролын багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхийг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор БНЧУ-д зохион байгуулагддаг 1 сарын хугацаатай Багш солилцооны хөтөлбөрөө зарлажээ.
2023-11-24

Eduten” платформоор 6,959,827 даалгавар гүйцэтгэжээ

Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих математикийн цахим системийг сургалтад нэвтрүүлэх “Eduten” платформ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд цахим сургалтын орчин бүрдүүлэлтэд тодорхой ахиц гарч байна.
2023-11-24