Гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртжээ
“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023”-ын дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагынхан хамтран үндэсний хэмжээнд, түүврийн аргаар уг судалгааг хийжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийсэн уг судалгаанд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 13-17 насныхныг хамруулсан байна. Судалгаанд оролцсон дөрвөн хүүхэд тутмын нэг нь сургуулийн орчин аюултай хэмээн дүгнэсэн гэнэ
2024-01-30
Хувьсаж буй боловсролын тэргүүлэх чиглэл нь цахим шилжилт байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо “WORLD DIGITAL EDUCATION CONFERENCE 2024” олон улсын хурал эхэллээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.
2024-01-30
Нисэхийн чиглэлийн боловсон хүчнийг Хятадад бэлтгэнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөн нар 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзаж, нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024-01-30
"Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн нарийн мэргэжилтнүүдийг Монголд урьжээ
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн чиглэлийн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, туршлага хуваалцах, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирч ургах мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын ойн аж ахуйн чиглэлээрх мэргэжилтнүүдийг Беларусь Улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах чиглэлд талууд хамтарч ажиллахаар санал нэгдэв. Хамтарсан комиссын дараагийн хуралдааныг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, комиссын төгсгөлийн баримт бичиг, протоколд гарын үсэг зурав.
2024-01-27
Сурагчдад ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр”, “Хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журам”-ыг тус тус баталлаа.
2024-01-25
ХУД-ийн 18-р сургуулийн өргөтгөл ашиглалтад оржээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
2024-01-25
Олон улсын хэмжээнд 74 арга хэмжээ зохион байгуулахаар товлов
Энэ жил олон улсын хэмжээнд 74 ивент зохион байгуулахаар тов гаргажээ. Эдгээрээс хамгийн түрүүнд болох нь нэгдүгээр сарын13-17-нд товтой олон улсын мөсөн урлалын уралдаан, 15-18-нд үргэлжлэх “Ulaanbaatar international pro-VI” жиү жицүгийн тэмцээн, 27- 28-нд зохиох “Улаанбаатарын өвлийн наадам” аж. Хоёрдугаар сард “Ла ла ланд” олон улсын балетын тоглолт, “Парламент дахь залуучуудын оролцоо” чуулган, өвлийн явган алхалтын фестиваль, гуравдугаар сард “Чингис мастер кросс” авто ралли, дөрөвдүгээр сард “Алтай дамнасан Зүүн хойд Азийн тогтвортой байдлын яриа хэлэлцээр” чуулга уулзалт, олон улсын хүүхдийн хөл бөмбөгийн АШТ зохион байгуулах нь
2024-01-16
Ц.Өнөрбаяр: Монгол хэлтэний тоо өдөр ирэх тусам багасаж байна
“Монгол хэл бичгийн асуудал, шийдэл үндэсний чуулган” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Чуулганд Их дээд сургууль, судлаачдын төлөөллөөс гадна Хэл зохиолын хүрээлэн зэрэг 40 гаруй байгууллагын эрдэмтэд, ЕБС-ын хэл бичгийн багш нар оролцож, монгол хэлний дархлаа, монгол хэл бичгийн сургалт, боловсролын чанар зэрэг өргөн агуулгаар үг хэлж үзэл бодлоо хуваалцав.
2024-01-15
ЕБС-ийхан Soril.eec.mn-д нэвтэрч сурлагын төвшнөө мэдэх боломжтой
ЕБС-ийн сурагчид өөрсдийн мэдлэгийн төвшингөө шалгах боломжтой систем буюу soril.eec.mn сайтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ. БШУЯ-ныхан энэ талаар өнөөдөр мэдээллээ. Хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгах үүднээс хэрэгжүүлж буй дээрх сайт нь долоо хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн байна. Одоогоор 1-12 ангийн математик, монгол хэл гэсэн хоёр хичээлийн сорил тус сайтад оржээ. Дөрөвдүгээр сарын 1-нд бүх хичээлийг оруулж дуусгана. Тодруулбал, системд хүүхдийн хичээлийн төвшин тогтоох анхан, дунд, ахисан шатны сорилууд багтжээ
2024-01-15
Монгол Улсын иргэнд олгох Беларусийн тэтгэлгийн квотыг нэмэгдүүлэхийг дэмжлээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд ноён Дмитрий Николаевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Беларусь Улсаас Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг онцлон, амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлэв.
2024-01-10