“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд 2024 онд олон улсын, үндэсний, орон нутгийн хэмжээнд соёл, спорт, албан, бизнесийн 141 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос танилцуулав. Эдгээрийн дийлэнх буюу 90 нь соёлын, үлдсэн нь спорт, бизнесийн арга хэмжээ гэнэ.
Энэ жил олон улсын хэмжээнд 74 ивент зохион байгуулахаар тов гаргажээ. Эдгээрээс хамгийн түрүүнд болох нь нэгдүгээр сарын13-17-нд товтой олон улсын мөсөн урлалын уралдаан, 15-18-нд үргэлжлэх “Ulaanbaatar international pro-VI” жиү жицүгийн тэмцээн, 27- 28-нд зохиох “Улаанбаатарын өвлийн наадам” аж. Хоёрдугаар сард “Ла ла ланд” олон улсын балетын тоглолт, “Парламент дахь залуучуудын оролцоо” чуулган, өвлийн явган алхалтын фестиваль, гуравдугаар сард “Чингис мастер кросс” авто ралли, дөрөвдүгээр сард “Алтай дамнасан Зүүн хойд Азийн тогтвортой байдлын яриа хэлэлцээр” чуулга уулзалт, олон улсын хүүхдийн хөл бөмбөгийн АШТ зохион байгуулах нь. Харин хаврын сүүлийн сард “Улаанбаатар” медиа урлагийн наадам, “Улаанбаатар трэйвэл” экспо, “Насс саммит” уулзалт, “Тэнгэр” бөө мөргөлийн фестиваль, зургаадугаар сард “Ub bike tour” дугуйн фестиваль, “Asia folk- 2024” Азийн хотуудын урлаг, гар урлалын наадам, “Монголын говь-225 км” марафон гүйлтийн тэмцээн төлөвлөжээ.
Аялал жуулчлалын хамгийн идэвхтэй үе, Үндэсний их баяр наадам тохиодог долоодугаар сард “Этүгэн-2024” контемпорари арт фестиваль, “Ара”, “Наадам найт” өв соёлын өдөрлөг, “Бүх дэлхийн алтаргана-2024” наадам явуулах нь. Наймдугаар сард “Монголын олон өдөр” дугуйн тэмцээн, “Ойрад түмэн” наадам, “Нүүдэлчин” фестиваль, есдүгээр сард “Улаанбаатар” явган аяллын өдөрлөг, “Хийморь” морьт харвааны тэмцээн, аравдугаар сард “Ай Ти Эм” аялал жуулчлалынүзэсгэлэнзохионбайгуулах аж. Арван нэг, арванхоёрдугаар сард шинэ, томоохон үйл ажиллагаа төлөвлөөгүй бөгөөд “Мазаалай” цас, мөсний наадмыг он дуустал 30 хоног явуулахаар төлөвлөжээ.