БНХАУ нь “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” буюу Апостилийн конвенцод 2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр нэгдэн орсон. Улмаар тус конвенцийн холбогдох зохицуулалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс Хятад улс мөрдөж эхэлсэн. Энэхүү зохицуулалт нь Хонконг болон Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсэд хэрэгжинэ.
Ингэснээр ГХЯ-ны Консулын газраас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажсан Монгол Улсын албан ёсны баримт бичгийг Хятад улс хүлээн зөвшөөрч, шууд ашиглах боломж бүрджээ. Хятад улсын албан ёсны баримт бичгийн хувьд мөн дээрхийн нэгэн адил зарчмаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газарт эсвэл холбогдох орон нутгийн Ардын засгийн газраас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажсан тохиолдолд Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх юм.