Олон улсын хүүхдийн кино наадмын шалгаруулалтыг эхлүүллээ
Гурван хүүхэд нэгдэн баг болж, мэргэжлийн бус камер, гар утас, таблет зэргийг ашиглан гурван минутын хугацаатай кино бүтээн, дээрх наадамд “сойно”. Хүүхдүүдийн бүтээлийг ирэх аравдугаар сарын 6-ны 17.00 цаг хүртэл СУИС-ийн хичээлийн I байранд хүлээн авах аж. Үүний дараа Монголоос гурван бүтээлийг шалгаруулан, Азийн олон улсын хүүхдийн кино наадамд оролцуулах юм байна.
2023-08-02
Цэцэрлэгийн цахим бүртгэлийг эхлүүлэв
Өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хамруулах зорилтыг албаныхан тавьж байв. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг шинээр барих, байр түрээслэх, хувийн хэвшлийнхийг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн. Гэсэн ч нийт хүүхдийг бус, 81 хувийг нь л цэцэрлэгт хамруулж чадсан юм. Энэ жилийн тухайд ч бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилтын дагуу ажиллаж буйгаа албаныхан мэдэгдсэн байна.
2023-08-02
Залуу монголч эрдэмтэд манай улсын түүх, соёлыг судална
Жил бүр зохион байгуулдаг тус зуны сургуульд энэ удаа ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг монгол судлалаар тэргүүлэх орны 30 залуу эрдэмтэн оролцож байгаа аж. Судлаачид нүүдлийн соёл иргэншлийн уламжлал, өнөөгийн байдалтай биеэр танилцахаас гадна монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний эрдэмтэн, багш нарын лекцэд хамрагдах юм.
2023-08-01
15 жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төлбөргүй сургана
УИХ-аас шинэчлэн найруулж баталсан Боловсролын ерөнхий хуульд багш, боловсролын байгууллагуудын ажилтнуудын нийгмийн баталгааг нэмэгдүүлсэн хэд хэдэн зохицуулалт оруулжээ. Ялангуяа нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан бүс нутагт ажиллаж буй багш нарыг онцгойлон авч үзсэн байна. Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн боловсролын байгууллагад ажиллаж буй багш, ажилтнуудад эхний тав дахь жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох аж.
2023-08-01
“Монголын нууц товчоо”-ны англи хэлээрх орчуулгыг хэвлэжээ
Монголч эрдэмтэн К.Этвуд өмнө нь “Young Mongols and Vigilantes in Inner Mongolia’s Interregnum Decades, 1911- 1931” хэмээх нэртэй, ар монголчууд өвөр монголчуудыг тусгаар улсдаа нэгтгэхээр тэмцсэн түүхийг өгүүлсэн ном бүтээж байв. Мөн “Монгол ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь бичиг” зэрэг бүтээл гаргажээ. “Penguin books” хэвлэлийн газар нь дэлхийн шилдэг бүтээлүүдийг сорчлон хэвлэдгээрээ алдартай. “Монголын нууц товчоо”-г дэлхийн олон хэлээр хэвлэсэн байдаг. Энэ удаагийн англи хэлээрх шинэ орчуулгын бүтээл нь судлаач, эрдэмтдээс гадна олон нийтэд зориулсан гэдгээрээ онцлог аж.
2023-07-31
Сурагчдын хөгжлийг дэмжих “After school” платформ нэвтрүүлнэ
Боловсролын ерөнхий газрынхан “Импакт тек” компанитай хамтран “After school” платформ нэвтрүүлэхээр болжээ. Уг платформоор дамжуулан сурагчдыг хичээлээс гадуурх нэмэлт сургалт, дугуйланд хамруулж, хөгжлийн тэгш боломж олгох аж. Энэ сард баталсан Боловсролын багц хуульд сургуулиуд хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, соёл урлаг, спортын арга хэмжээг эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулахаар тусгажээ. Үүний дагуу хувийн хэвшлийн компанитай хамтран ажиллахаар болсноо Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Суралцагчийг хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшлийг нь дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход туслах нь дээрх цахим шийдлийн гол зорилго гэнэ.
2023-07-31
Соёлжуулах хөдөлгөөн өрнүүлье
“Бууна аа, эгч ээ”. Хажууд сууж явсан залуу бүсгүй ингэж хэлэв. Бид автобусанд биш, онгоцонд, тэр тусмаа араасаа хоёр дахь эгнээнд сууж явсан юм. Онгоц дөнгөж газардаад, ахмад суудлын бүсээ тайлах зөвшөөрөл өгч, дохиог унтраагаагүй байхад л уралдаж босоод ачаагаа ухаж, чихцэлдэн зогсдог бүдүүлэг монгол зан зарим 20 гаруй насныханд ч уламжлагдчихаж. Уг нь би ч бас бууна. Урд эгнээнийхэн буусны дараа л арын хүмүүсийн ээлж ирнэ, хэн ч түрүүлж гарч чадахгүй. Өнөөх бүсгүйд үүнийг сануулсан ч “Дунд нь ороод зогсчихно” гэсэн тул “зам тавьж” өгөөд буцаж суув. Эцсийн дүнд бид хоёр онгоцноос хамт л бууж байгаа юм. Сошиал сүлжээнд ч, хүмүүсийн дунд ч байнга ярьдаг монголчуудын соёлын хамгийн наад захын нэг хандлага бол энэ.
2023-07-27
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна.
2023-07-26
АРАЙ Ч ДЭЭ: Түрийвч нимгэнийх үү, сэтгэл хоосных уу
Энэ үеэр номыг худалдаанд гаргаж буйг зарласны сацуу хэдэн хүнд бэлэглэнэ гэв. Гэтэл тэр сургаар үнэгүй юманд нугасгүйн үлгэр амилах шиг, хүмүүс оволзож гардаг юм байна. Хөтлөгч“Хүмүүс ээ, нэг талаасаа ар араасаа зогсчих” гээд ч нэмэр болсонгүй. “Ёкозүнаг гарын үсэг зурах боломжоор хангаад өгөөрэй” гэсэн чтарж, холдохгүй дайрав. Гадаа ч, байшинд чхалуун байсан болохоор тэр биз ээ, номд гарын үсэг зуруулаад, ноцолдоон дундаас гарч ирэгсдийн хөлс урсаж байлаа.
2023-07-26
Мод ургуулах 434 сургагч багш бэлтгэжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд 1000 сургагч багш бэлтгэх зорилтыг холбогдох албаныхан тавьжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар, ШУА-ийн харьяа Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллага хамтран уг ажлыг гүйцэтгэж буй аж. Үүний хүрээнд одоогоор 10 аймаг, есөн дүүрэгт 434 сургагч багш бэлтгэсэн байна. Сургагч багш нар орон нутгийн ЗДТГ-ынхантай хамтран ажиллах үүрэгтэй. Тухайлбал, бүс нутагтаа мод үржүүлэх газар сонгон, түүнийгээ төлөвлөн, зохион байгуулах аж. Мөн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлт, модны зүйл сонгох зэрэг сэдвийн хүрээнд ир гэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн тус лах үйлчилгээ үзүүлэх юм.
2023-07-26
Химийн олон улсын олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ
Ташрамд дурдахад, өнгөрсөн жил БНХАУ-ын Тянжинь хотод болсон химийн олон улсын 54 дүгээр олимпиадад манай улсаас дөрвөн сурагч оролцож, бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу тус бүр хоёр мөнгө, хүрэл медаль авч байв. Мөн Японы Хигашиосака хотноо 2021 онд зохион байгуулсан олимпиадад “Орчлон” сургуулийн сурагч О.Тэмүжин мөнгөн медалийн эзэн болсон билээ.
2023-07-26
“Эх орон-36” хөтөлбөрт 200 хүүхэд хамруулжээ
Тэд эх орон, байгаль дэлхийгээ хайрлах танин мэдэхүй мэдлэг эзэмшинэ. Мөн аливаа саад бэрхшээлийг даван туулах арга ухаанд суралцахаас гадна бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцан, багаар ажиллах чадвартай болох гэнэ. Уг арга хэмжээг Батлан хамгаалахын яам, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөрийн үйл ажиллагааг ЦЕГ-ын харьяа “Сүүж уул” амралтын газар болон Батлан хамгаалах яамны харьяа “Бага баян” энхийн төлөө цогцолборт зохион байгуулж байна.
2023-07-25
Номын сангийн цахим систем нэвтрүүлэх нь
Улсын хэмжээний бүх номын санг хамруулсан нэгдсэн цахим системийг Соёлын яамнаас хөгжүүлж байгаа гэнэ. Одоогоор уг системийг нэвтрүүлэх туршилтын ажлуудыг гүйцэтгэж буй аж. Тухайлбал, системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд юуны түрүүнд хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай юм байна. Үүнтэй холбоотойгоор дээрх яамнаас нийтийн номын сангуудын мэдээллийн ажилтан, номын санчдыг үе шаттайгаар сургалтад хамруулж эхэлсэн аж. Өөрөөр хэлбэл, цахим системийг номын сандаа нэвтрүүлэх, ашиглах, түүний дагуу ном, уншигчдыг бүртгэх зэрэг ойлголтыг номын санчдад өгөх богино хэмжээний сургалтууд явуулж байгаа гэнэ.
2023-07-25
Олон улсын физикийн олимпиадын хорооны гишүүнээр монгол багш нар сонгогдлоо
Үүний дараа Олон улсын физикийн олимпиадын албан ёсны хурал болж, Монгол Улсын багийг ахалсан МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Зоригт нарыг дараа жилийн олимпиад болох хүртэл нэг жилийн хугацаанд гишүүнээр ажиллуулахаар сонгосон байна. Уг хорооны гишүүн нь олон улсын физикийн олимпиадын дүрэмд өөрчлөлт оруулах, санал гаргах эрхтэй. Мөн санал хураалтад улсаа төлөөлөн оролцох эрхтэй юм байна. Түүнчлэн олимпиадын хорооны мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтойгоороо давуу талтай аж.
2023-07-24
Дайргын гол дагуу 13 тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ
”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын голын дагуу аялагчид ихээр амардаг 12 км газрын хог, хаягдлыг түүж, цэвэрлэв.
2023-07-21
Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд монгол улсыг онцлов
"Ковид 19" цар тахлын улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаагдаж үүний улмаас боловсролын салбарт асар их хор хохирол учирсан. Сургуулиуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.
2023-07-20