Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Үнэт ховор номын музейг үнэгүй үзээрэй

Эх хэлний өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үнэгүй үзээрэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан.
2023-09-01

Хараагүйчүүдийн МСҮТ-ийн байрыг түрээслэх саналыг эсэргүүцэв 

Үүнийг хэрэгжүүлэх боломжгүйг дээрххолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очиррэнчин мэдэгдсэн. Энэ талаар түүнээс тодруулахад “МанайхолбооныдэргэдМСҮТ-ийнхоёр л байр байдаг. Үүний нэгийг дотуур байр, нөгөөг ньсургалтын зориулалтаар ашигладаг. Хэрэв 141 дүгээр сургуульд хоёр байрныхаа нэгийг түрээслүүлбэл 20-30 хүн мэргэжил эзэмших боломжоо алдана. НИТХ төрийн өмчит газар гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ажлын байрнаас булааж болохгүй” гэв. 
2023-08-31

Г.Дамдинням: Боловсролын тогтолцоонд цоо шинэ өөрчлөлт авчрах багц хууль батлагдсан

УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан билээ. Эл багц хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалсан, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцаж, тус салбарын эрх зүйн орчинд ямар өөрчлөлт, ахиц дэвшлүүд гарах талаар тодрууллаа.
2023-08-31

Хүүхэд үрчлэх асуудалд хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй

УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дараалалд Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг оруулсан гэх өөдрөг мэдээллээр нийтлэлээ эхлүүлье. “Зорьсондоо” баг эл хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах, олон нийтэд зөв, цэгцтэй мэдээлэл олгох зорилго тавин, цуврал нийтлэл бэлтгэж буй. Энэ удаа бид хүүхэд үрчлэх нэрийн ард халхлагдсан далд бизнес, хууль бус асуудал, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.
2023-08-31

“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 310 хүүхдийн нэр тодорлоо

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.
2023-08-31

 Хүүхдийг осол, гэмт хэргээс хамгаалах аян өрнүүлж эхэллээ 

 Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор авто замын болон хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг дагаад зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн тохиолдол ч өсдөг. Тэгвэл цагдаагийн байгууллага хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эрсдэлгүй ирээдүй” уриан дор “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. 
2023-08-31

Чөлөөт уран бүтээлчид төртэй хамтрах боломжтой

“Соёл, урлагийн салбар дахь төр - хувийн хэвшлийн түншлэл чөлөөт уулзалт”-ыг Удирдлагын академитай хамтран Чингис хааны Үндэсний музейн хурлын танхимд зохион байгууллаа.
2023-08-30

Японы түүхэн дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалтын талаар туршлага судалжээ

Япон улсын Осака хотын үндэсний түүхийн музей, хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нара хотын Нара их сургууль болон Нара хотын хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Тэнри хотын материал судлалын хүрээлэн, Киото хотын урлаг дизайны их сургуулийн судлаач багш мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн өдрүүдэд онол, дадлагын сургалт зохион байгуулжээ. 
2023-08-30

Багшийг зөвхөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлийг сонгон суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг 2030 он хүртэл төрөөс 100 хувь даана гэдгээ мэдэгдсэн.  Үүний дагуу Боловсролын багц хуульд туссан багшлахтай холбоотой зарим заалтыг онцолж хүргэе.
2023-08-30

БЗС "Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах оюутны хүсэлт, материалыг авч эхэлжээ

2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын  "Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэлжээ. Тиймээс дараах шаардлагыг хангасан оюутнууд сургуулийнхаа сургалтын албанд хандаж материал өгөх шаардлагатай аж. 
2023-08-29

Их, дээд сургуулиудын төлбөр 7-20 хувиар нэмэгджээ

Их сургуульд элсэн орж буй олонх оюутанд сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн энэ жилийн төлбөр өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгджээ. Тухайлбал, хэрэглээний шинжлэх ухаан, гадаад хэлний болоод Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулиас бусад бүх салбар сургуулийн хичээлийн кредит цаг нь 157 274 төгрөг болж, өмнөх оныхоос долоо орчим хувиар өссөн аж. 
2023-08-29

“Амьдрахуй”, “Вэн хот” номын зохиолч Монголд зочилно

Тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ. Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.
2023-08-28

АРАЙ Ч ДЭЭ: Оюутнуудын төлбөрийг төр хариуцсанаар боловсролын салбарын хямралыг шийдэхгүй

Улсын хэмжээнд багш дутагдалтай байгаа нь үнэн. Аль ч аймаг, сум, дүүрэгт энэ нь том асуудал болчихоод буй. Гэхдээ хүүхдүүд сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээс болоод багш дутагдчихаад байгаа хэрэг биш. Харин төгсөөд ажиллах нөхцөл, цалин, нийгмийн баталгаа, мэргэжлийн нэр хүнд муугаас шалтгаалсан юм.
2023-08-28

Боловсролын багц хуулиудыг хүлээн авлаа

Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээн авлаа.
2023-08-27

Л.Энх-Амгалан: Боловсролын багц хуулийн хүрээнд зургаан гол өөрчлөлтийг хийнэ

Боловсролын багц хууль наймдугаар сарын 3-наас эхлэн хэрэгжиж байна. Тус хуульд зургаан гол өөрчлөлтийг оруулж, шинэчлэл хийж байгаагаа БШУ-ны сайд мэдээллээ.
2023-08-25

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35866 хүүхэд элсэнэ

Нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэгт 129 946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384 676 сурагч суралцахаас 35 866 нь нэгдүгээр ангид элсэх юм.
2023-08-25

Багшийн мэргэжлээр сурах оюутнуудыг төлбөрөөс чөлөөллөө

"Боловсролын шинэ сэргэлт" чуулган өнөөдөр болж байна.
2023-08-25

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл хийгдэнэ.
2023-08-24