Үнэт ховор номын музейг үнэгүй үзээрэй
Эх хэлний өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үнэгүй үзээрэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан.
2023-09-01
Хараагүйчүүдийн МСҮТ-ийн байрыг түрээслэх саналыг эсэргүүцэв
Үүнийг хэрэгжүүлэх боломжгүйг дээрххолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очиррэнчин мэдэгдсэн. Энэ талаар түүнээс тодруулахад “МанайхолбооныдэргэдМСҮТ-ийнхоёр л байр байдаг. Үүний нэгийг дотуур байр, нөгөөг ньсургалтын зориулалтаар ашигладаг. Хэрэв 141 дүгээр сургуульд хоёр байрныхаа нэгийг түрээслүүлбэл 20-30 хүн мэргэжил эзэмших боломжоо алдана. НИТХ төрийн өмчит газар гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ажлын байрнаас булааж болохгүй” гэв.
2023-08-31
Хүүхэд үрчлэх асуудалд хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй
УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дараалалд Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг оруулсан гэх өөдрөг мэдээллээр нийтлэлээ эхлүүлье. “Зорьсондоо” баг эл хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах, олон нийтэд зөв, цэгцтэй мэдээлэл олгох зорилго тавин, цуврал нийтлэл бэлтгэж буй. Энэ удаа бид хүүхэд үрчлэх нэрийн ард халхлагдсан далд бизнес, хууль бус асуудал, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.
2023-08-31
Хүүхдийг осол, гэмт хэргээс хамгаалах аян өрнүүлж эхэллээ
Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор авто замын болон хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг дагаад зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн тохиолдол ч өсдөг. Тэгвэл цагдаагийн байгууллага хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эрсдэлгүй ирээдүй” уриан дор “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
2023-08-31
Японы түүхэн дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалтын талаар туршлага судалжээ
Япон улсын Осака хотын үндэсний түүхийн музей, хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нара хотын Нара их сургууль болон Нара хотын хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Тэнри хотын материал судлалын хүрээлэн, Киото хотын урлаг дизайны их сургуулийн судлаач багш мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн өдрүүдэд онол, дадлагын сургалт зохион байгуулжээ.
2023-08-30
Багшийг зөвхөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлийг сонгон суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг 2030 он хүртэл төрөөс 100 хувь даана гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу Боловсролын багц хуульд туссан багшлахтай холбоотой зарим заалтыг онцолж хүргэе.
2023-08-30
Их, дээд сургуулиудын төлбөр 7-20 хувиар нэмэгджээ
Их сургуульд элсэн орж буй олонх оюутанд сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн энэ жилийн төлбөр өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгджээ. Тухайлбал, хэрэглээний шинжлэх ухаан, гадаад хэлний болоод Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулиас бусад бүх салбар сургуулийн хичээлийн кредит цаг нь 157 274 төгрөг болж, өмнөх оныхоос долоо орчим хувиар өссөн аж.
2023-08-29
“Амьдрахуй”, “Вэн хот” номын зохиолч Монголд зочилно
Тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ. Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.
2023-08-28
Боловсролын багц хуулиудыг хүлээн авлаа
Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээн авлаа.
2023-08-27
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35866 хүүхэд элсэнэ
Нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэгт 129 946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384 676 сурагч суралцахаас 35 866 нь нэгдүгээр ангид элсэх юм.
2023-08-25