Судалгаа, тооцоогүй шийдвэр жуулчны тээврийг доголдуулах эрсдэлтэй гэв
Жуулчин эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн оны зун, намар гадаадын аялагчдад үйлчилдэг тээврийн хэрэгслийн эрэлт нэмэгдэж, зардал нь огцом өссөн. Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу “Фургон”-оор нэг хүн тээвэрлэх өдрийн хөлс 50-80 хувиар нэмэгдэж, 300-400 мянгад хүрсэн юм. Тэгвэл өнөө жил ч ийм хөөрөгдөл, хомсдол нүүрлэж болзошгүйг аялал жуулчлалынхан анхааруулж байна. “Автотээврийн үндэсний төв” эсрэг жолооны хурдтэй, 12-оос дээш жилийн настай, В ангилалтай тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад жуулчин тээвэрлэх зөвшөөрөл олгохыг хориглосноос ийм эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэнийг тус салбарынхан хөндлөө.
2024-03-27
Өнөөдөр -4 градус хүйтэн байна
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшиж, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2024-03-27
Хар тугалган батарейг дахин боловсруулах үйлдвэр нээлээ
“Электрокем Монгол” компани хар тугалган батарейг дахин боловсруулах үйлдвэрээ өнөөдөр нээнэ. Хуучин аккумлятор, батерейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог. Тэгвэл “Электрокем Монгол” компанийнхан үйлдвэр нээснээр жилд 7000 тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах юм. Мөн ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөөд буй гэнэ.
2024-03-26
Малыг зэрлэг амьтдаас хамгаалах “Банхар” хөтөлбөр хэрэгжүүлж байна
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд “Банхар” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь махан идэшт зэрлэг амьтдад мал сүргээ ихээр “алддаг” хөдөөний өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой санаачилга аж.
2024-03-26
Түймрийн эрсдэлтэй үе эхэлснийг анхаарууллаа
Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын өндөр эрсдэлтэй, түймрийн аюултай үе гэж үздэг. Энэ үед цаг агаар дулаарснаас үүдэлтэйгээр хөрс хуурайшиж, ой, хээрийн түймэр дэгдэх байгалийн нөхцөл бүрддэг юм. Мөн хотын ногоон бүстэй ойр, хашаандаа өвс, ургамалтай, гэр хорооллын айлуудад ч үүнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах эрсдэл нэмэгддэг билээ. Тиймээс нийслэлийн Байгаль орчны болон Онцгой байдлын байгууллагаас түймрийн аюултай үед хариуцлагагүй, хайнга үйлдэл хийхгүй байхыг иргэдэд анхааруулав.
2024-03-26
Зуд дагасан “их нүүдэл” зутруу Улаанбаатарт ачаа нэмнэ
Зуд нь боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хүнсний хангамж гээд нийгмийн бүх салбарт нөлөөлдөг. Олон жил үе удам дамжин мал адгуулж, тогтвор суурьшилтай амьдарч байсан малчид зудын уршгаар л төв суурин газар барааддаг. Орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний статистикийг харвал зуд тохиосны дараах жилүүдэд хүн амын урсгал эрс нэмэгдсэн байдаг” хэмээн ярьсан юм. Үндэсний статистикийн хорооноос жил бүр гаргадаг хүн амын шилжилт хөдөлгөөний тоон мэдээлэл ч түүний ярьсныг батлав.
2024-03-26
Шороогоор шуурч, 24 метр хүрч ширүүснэ
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
2024-03-26
Прагийн амьтны хүрээлэнд Монголын зэрлэг амьтад “зочилно”
Прагийн амьтны хүрээлэнд маргааш нэгэн онцгой үйл явдал болох нь. Тус хүрээлэнгийнхэн 93 дахь улирлын албан ёсны хөтөлбөрөө “Монголын говь” сэдэвт үзэсгэлэнгээр нээхээр төлөвлөжээ. Энэ арга хэмжээний гол зочид нь манай оронд нутагладаг ховор, сонин зэрлэг амьтад байх гэнэ.
2024-03-22
Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Манай улс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу газар, ой, ан амьтан, ургамал, усны нөөцөөс жил бүр тодорхой хэмжээний орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд эдгээрээс улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс 104, 2022 оныхоос 30 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн аж. Үүний дийлэнх буюу 230 орчим тэрбумыг нь газар болон усны нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлжээ.
2024-03-22
Өнөөдөр 4 градус дулаан байна
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-22
Газар нутгийг тусгай хамгаалалтад авах зорилго, зарчмыг өөрчлөх шаардлага гарчээ
Монгол Улс байгаль орчны салбарыг зохицуулах 36 хуулийг баталж, олон улсын 17 конвенцид нэгджээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Хог хаягдлын тухай зэрэг өргөн мэдүүлж, хэлэлцэж болох 11 хуулийн төсөл байгаа ажээ.
2024-03-21