тооцогддог нөмрөг тас Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар “Ховордож болзошгүй” ангилалд ороод багагүй хугацааг үдэж буй. Европ, Азийн бүс нутагт хязгаарлагдмал тархацтай эл жигүүртний Монгол дахь гол идээшил нутаг нь Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумыг дамнан орших Угтамын байгалийн нөөц газар юм байна. Тэгвэл олон улсын хэмжээнд ховордох эрсдэлд ойртоод буй нөмрөг тасын өвөлждөг газар, нүүдлийг тогтоох зорилготой судалгааг Монголын шувуу хамгаалах төв, Зүүн бүсийн дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаа хамтран тус бүсэд эхлүүлжээ.
Нас бие гүйцсэн тасууд үржлийн нутагтаа үлдэж өвөлждөг бол залуу шувууд нь хүйтний улиралд Хойд Солонгос, БНХАУ-ын хилийн зааг бүс, ОХУ-ын зүүн өмнөд хэсэг, Владивостокт хүрдгийг урьдчилсан байдлаар тогтоогоод буй гэнэ.
Дээрх хоёр сумын нутагт орших Угтам уулыг манай улс 1993 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байжээ. Нүүдлийн шувуудын хувьд чухал бүс нутагт ордог энэ газрын экосистем нөмрөг тасад ээлтэй хэвээр бий юү, тэдгээрийн амьдрах орчинд ямар бэрхшээл тулгарч буй, нүүдлийн зам нь хэрхэн өөрчлөгдсөн зэрэгт уг судалгааны дүн хариу өгөх аж.