Дундговь аймгийн Өлзийт сумаас баруун хойд зүгт 29 км зайд өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны 12:44:45 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 45°10'48.0"N 106°10'12.0"E
Монголын нийт газар нутгийн 75 хувь нь VII ба түүнээс дээш газар хөдлөлт болох магадлалтай бүсэд оршдог. Нутаг дэвсгэрийг газар хөдлөлтийн бүсээр нь багцлан авч үзэхэд есөн баллын бүсэд нийт барилгын 25 орчим хувь, найман баллын бүсэд 28 орчим хувь, долоон баллын бүсэд 30 орчим хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг байна.