Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Циркийн уулзвараас ОБЕГ хүртэлх замыг хаана

Нийслэлд авто зам засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ.
2023-07-28

Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьжээ

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн баруун талын зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн тухайн газрыг нөхөн сэргээж, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьж, сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулан
2023-07-27

Tийболын тэмцээний баг тамирчдад баяр хүргэв

Tийболын АШТ нь 2023 оны долоодугаар сарын 19-26-ны хооронд Япон Улсын Анан хотод болж, 35 баг хүчээ сорьсон. Манай улсаас 13 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг, 10 багш, дасгалжуулагчийн хамт оролцож
2023-07-27

Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш 06.00 цагт нээнэ

Баяр наадмын амралт эхэлж, Улаанбаатар хотын замын зорчилт хөдөлгөөн сийрэг байгаа үед зам засварын ажлыг хийж байна
2023-07-27

Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засварлана

Ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ
2023-07-27

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдлоо

Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын тамгыг гардуулан өгч
2023-07-27

Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хүртэл РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо буюу РЦНК-гийн баруун талд барилга барьж буйг оршин суугч иргэд эсэргүүцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.
2023-07-26

Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана

Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана Цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил долдугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас долдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах болон Урт-0,680 метр Өргөн-14 метр асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар
2023-07-26

Эрсдэлтэй нөхцөлд байгаа 500 гаруй хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлаад байна

УБЦТС ТӨХК-аас үер уснаас шалтгаалан зоорийн давхрын усыг шавхан цахилгааны щитээ хатааж, аюулгүй болсон орон сууцны байруудын 14482 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ.
2023-07-26

20 жилийн завхралаа хоёрхон барилгад тохоод өнгөрөх вий 

Үертэй холбоотой сэдэв“халуун” хэвээр, эрсдэл буураагүй, цаашид ч үргэлжлэх магадлалтай энэ үед хувийн хэвшлийн “Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” компанийнхан хамтран Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулснаа нийслэлийн удирдлагуудад танилцуулсан нь анхаарал татлаа. Уг төлөвлөгөөг 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэй боловсруулсан бөгөөд тэд цаашид болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд “S’outlet” дэлгүүр, “Авлига хороолол”-ыг зайлшгүй нурааж, усан замыг чөлөөлөх шаардлагатай хэмээн “оношилжээ”. Эдгээрээс гадна голуудад саад болсон барилга дахиад 27 бийг ч тогтоосон гэнэ. 
2023-07-26

Борооны ус зайлуулах шугамын угсралт 85 хувьтай байна

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Багшийн хөгжлийн ордны урд туслах зам дагуух борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
2023-07-26

Говь-Алтай, Өмнөговь аймагт газар хөдлөлт болжээ

Говь-Алтай, Өмнөговь аймагт 3.7, 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2023-07-26

Аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгжид хүргүүллээ

Дулааны шугамын хамгаалалтын зурвас дотор цахилгааны кабель, шугамын угсралт хийж байсан зөрчлийг илрүүллээ
2023-07-25

Орон сууц, нийтийн аж ахуйн салбар хүний нөөцийн хомсдолд оржээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.
2023-07-25

Нийслэлийн 138 гудамж, талбайд эвдрэл үүсжээ

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн.
2023-07-25

Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил 80 хувьтай байна

2023 онд 117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна.
2023-07-25

“Дижитал хот”-ын хүрээнд 13 төсөл хэрэгжүүлж эхлэв

Үүний хүрээнд цахим засаглал, зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, онлайн бизнес төвийн, хэсгийн ахлагчийн, боловсролын, эрүүл мэндийн, сити дашбоард, цагдаагийн байгууллагын лавлагааны систем гэсэн зургаан төслийг цахим засаглалийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тэгвэл зам, тээврийн нэгдсэн систем нь долоон төслөөс бүрдэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхээр 17 байгууллагын инженер, техникийн 140 ажилтан ажиллаж буй гэнэ. 
2023-07-25

Тог залгах боломжгүй 23 дэд өртөө, 36 байрны 2195 хэрэглэгч байна

Үерийн шалтгаанаар УБЦТС ТӨХК-иас зарим хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна. Тодруулбал, хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байна.
2023-07-25