УБЦТС ТӨХК-аас үер уснаас шалтгаалан зоорийн давхрын усыг шавхан цахилгааны щитээ хатааж, аюулгүй болсон орон сууцны байруудын 14482 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ. Гэвч эрсдэлтэй нөхцөлд байгаа 570 хэрэглэгч бүхий 13 байр хүчдэлээс чөлөөлөгдсөн хэвээр байна. Эдгээр нь Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 43, 6, Хан-Уул дүүргийн 3, 11, 19, 20, Баянгол дүүргийн 3, 5-р хороодын харьяалалтай байрууд юм. Өчигдөр буюу долдугаар сарын 25-ны 22 цагийн байдлаар Баянгол дүүргийн спорт цогцолбор, Нарны хорооллын 1-р байр, Баянзүрх дүүргийн 29-р хорооны байр, 43-р хорооны 76, 100-р байр, Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны 23, 24, 26 байрууд, 3-р хорооны 45В байрны нийт 955 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн. Үлдсэн байршлуудад үзлэг, хяналт хийн цахилгаан эрчим хүчинд холбоход бэлэн байдлыг ханган ажиллаж байна.