Цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил долдугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас долдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах болон Урт-0,680 метр Өргөн-14 метр асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар