Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Нийгмийн ажилтанг сум хороо бүрт ажиллуулна гэсэн санал дэмжигдсэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хууль, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. 
2023-12-22

“Хэвлэлийн эрх чөлөөг олон хууль тогтоомжоор, зүй бусаар хязгаарлаж байна” 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “ТВ9” телевизээс хамтран “Хэвлэн нийтлэх эрх чөлөө” сэтгүүлчдийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Сэтгүүлчдээс гадна ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, “Глоб интернэшнл төв”-ийн хуульч, судлаач Л.Галбаатар, МУИС-ийн сэтгүүл зүйн багш Д.Идэржаргал нарын хүмүүс үүнд оролцож, хууль, эрх зүйн орчин, гарц шийдэл, сэтгүүлчийн ёс зүй ба сургамж зэрэг сэдвээр хэлэлцлээ. “ТВ9” телевизийн сэтгүүлч П.Пүрэвжаргал “Сэтгүүл зүй нийгмийг талцуулах ёсгүй. Өнөөдөр бидний нэр хүнд унасан байна. Үүнд өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Сүүлийн үед монголчууд жудаггүй болсон. Үүн дээр сэтгүүлчид үлгэр дуурайл үзүүлж, ёс зүйтэй байх ёстой” хэмээн ярив. 
2023-12-22

Өнөөдрийн сонсголд 74 гэрчийг дууджээ

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь (2023.12.22) өдрөө үргэлжилнэ.
2023-12-22

ЧУУЛГАН: Сонгуулийн тойргийг 13 байхаар тусгаж, гишүүдийн мандатын тоог баталлаа

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу томсгосон тойргоор явуулахаар эрх баригчид тохироод буй. Өөрөөр хэлбэл, 126 гишүүний 78 нь тойргоор, 48 нь жагсаалтаар сонгогдоно. Тэгвэл чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
2023-12-21

Малын тэжээлийн экспортыг зогсоосон хугацааг 2024 он дуустал сунгалаа

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах
2023-12-20

“Бядгүй масс” сонгуулиар бяраа үзүүлнэ

“Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно”. Энэ бол Хятадын коммунист намын удирдагч Мао Зэдуны алдарт ишлэл. Яг үүн шиг ард түмэн өнөөгийн эрх баригчдын нүдэнд “цагаан цаас” гэж харагддаггүй бололтой. Төрийн “хатан” эх Д.Сарангэрэл ард иргэдээ “улныхан” хэмээн дуудаад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаа өгч байлаа. Тэрбээр энэ талаараа “Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлсэн. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой. Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой” хэмээсэн.
2023-12-20

"Шинээр төрсөн хүүхдүүдэд ЭТТ ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг олгоно"

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
2023-12-20

Ургамал хамгааллын асуудал хариуцсан агентлаг байгуулна 

Түүнчлэн төсөлд олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор тусгажээ. Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудал, экспортлох ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, бусад эд, материалд хорио цээрийн гэрчилгээ олгох ажлыг уг байгууллага хариуцах гэнэ. Шинээр агентлаг байгуулах санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт суулгах нь. Уг төслийг хэлэлцэхийг гишүүдийн 69 хувийн саналаар дэмжлээ. 
2023-12-20

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалтуудыг шинжлэн судална

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр үргэлжилнэ.
2023-12-20

Б.Мижид: Бид цаг үрж суух шаардлага алга, таръя гэж хэлсэн

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-12-19

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Ган-Очирыг сонгожээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны IX чуулган болж, ерөнхийлөгчөө тодрууллаа.  Ерөнхийлөгчийн кандитад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны нарийн бичгийн дарга М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд лмаар Б.Ган-Очир тэргүүлж ерөнхийлөгчөөр сонгогджээ.
2023-12-19

 Үндэсний аюулгүй байдлаар бамбай хийсэн хуудуутай шийдвэрүүд

Уншигчид санаж буй бол эрх баригчид өөрт нь хэмжээлшгүй их эрх дарх олгосон “Ковид”-ын хуулийн үйлчлэх хугацааг хууль, журам зөрчин хэдэнтээ сунгахдаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой “ноцтой” асуудлууд ярьж, иргэд, олон нийтийг айдаст автуулж байв. Дараа нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Цахим орчинд хүний эрх хамгаалах хуулийн хэрэгцээ шаардлагыг тайлбарлахдаа өсвөр насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд хүчирхийлэлд ихээр өртөж буйгаас үүдэн үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөж байна гэдэг үндэслэл дэвшүүлсэн. 
2023-12-19

“Иргэд юу хүсэж байгааг сэтгүүлчид төр, засагт уламжлах ёстой” 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойд зориулсан “Хүний эрх ба сэтгүүл зүй” уулзалт, хэлэлцүүлгийг НҮБ, Хэвлэлийн хүрээлэн, ТВ9 телевизээс өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний комиссоос дэмжиж оролцсон аж. Оролцогчид хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо, тэдний хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцов. Тодруулбал, “Үл ялгаварлан гадуурхах зарчим ба сэтгүүл зүйн практик”, “Хүний эрх ба сэтгүүл зүйн зарчим”, “Цахим орчин дахь иргэдийн дуу хоолой ба мэргэжлийн сэтгүүл зүй” сэдвээр хэлэлцсэн юм. НҮБын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра сэтгүүлчид өөрсдөө манлайлаад ийм хэлэлцүүлэг зохион байгуулсныг сайшаав. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Сэтгүүл зүй дарга нарын амнаас гарах үгийг бусдад дамжуулах ажил биш.
2023-12-19

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
2023-12-19

Л.Одончимэд: Үндсэн хууль баталсан, анхны Ерөнхийлөгч сонгосон тэр чуулган монголын ард түмний нүдийг нээсэн

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. 
2023-12-18

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 240 саяын орлоготой, 978 саяын МАЛТАЙ, 709 саяын ОРОН СУУЦТАЙ

Төрөөс төрсөн баячуудын нэг гэгддэг Б.Мөнхбат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар тав дахь жилдээ ажиллаж буй. Тэгвэл тун удахгүй энэ оны сүүлчээр Нийслэлийн ЗДТГ-ын Газрын даргын албан тушаалаа өгөх сурагтай.
2023-12-18

Д.Тогтохсүрэн: УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжсэн тогтоолыг хэлэлцэж дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
2023-12-18

Далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлнэ

УИХ-ын чуулганы 2023 оны арванхоёр дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон баталлаа.
2023-12-18