Mалын түүхий эд, арьс шир боловсруулах төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулах зэрэг байгууламж бүхий аж үйлдвэрийн парк хэлбэрээр 517 га талбайд үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байна.
2022-09-30
2023 оны төсвийн төсөлд 13 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.09.29/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2022-09-29
Япон Улс хүнд цаг үед Монгол Улсыг хамгийн их дэмжсэн хандивлагч орон болохыг онцлов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс хүнд цаг үед Монгол Улсыг хамгийн их дэмжсэн хандивлагч орон болохыг онцлоод Ш.Абэ агсан монголчуудын хувьд дотнын анд нөхөр байсныг дурсан ярилаа. Хоёр улсын харилцаанд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын парламентын бүлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийллээ.
2022-09-28