Малчдад өвс тэжээлийг 50 хувь хямдруулж олгоно
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2023-12-13
Б.Жавхлан: Бид 2024, 2025 онд бондын өр төлөхгүй
Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
2023-12-13
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд стратегийн яриа хэлэлцээ зохион байгууллаа
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын XVI Зөвлөлдөх уулзалт болон II Стратегийн яриа хэлэлцээ өчигдөр Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк нар тус тус тэргүүлж оролцов.
2023-12-13
Б.Чойжилсүрэн: Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр "ОХУ-аас манайд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд эрчим хүчээ 105мвТ-аас хэтрүүлж чадахгүйгээ мэдэгдлээ. Иймд маргаашнаас цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдлээ.
2023-12-13
Төрийн ордонд, тойрогтоо ч “ажилладаггүй” гишүүдтэй УИХ
Төрийн ордонд хуралдаа суухгүй, хуулийн төсөл санаачлахгүй, хэлэлцэхгүй атлаа тойрогтоо очоод татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан тавилга, хогшил гардуулан, тууз хайчилж, одон, медаль тарааж явдаг нь харагдаж байна.
2023-12-13
Жендерийн тэгш байдлыг хангах үнэлгээгээр дөрвөн яам л 50 хувиас дээш дүн авчээ
Хөдөлмөрийн зах зээлд 2020-2023 онд эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 14.9 хувиар ялгаатай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2021, 2022 онд хамрагдсан иргэдийн 55-аас дээш хувь нь бүсгүйчүүд байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар мэдээлсэн. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дэргэдээ цэцэрлэг, хүүхэд харах өрөөтэй болсон аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үр дүнтэй ажил болж буйг тэрбээр онцлов. Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн хэмжээ зөрүүтэй хэвээр байгааг дурджээ.
2023-12-13
Т.Ширмэн: Үндсэн хууль хэлэлцэхэд үг болгон утгатай байдгийг сайн ойлгосон
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-12-13
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өмнөх оноос 272 тэрбум төгрөг буюу 22.5 хувийн өсөлттэй байна
Улсын их хурлын Төсвийн байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөөний талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Аудитын тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан юм. Тэрбээр, уг аудитыг гүйцэтгэхдээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үйл ажиллагааны үр дүн, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдсан эсэх, эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн эсэхэд дүгнэлт өгөхийг зорьсныг онцлов.
2023-12-13
АН-ын ирээдүйг зурах залуусын байгууллагыг хэн тэргүүлэх вэ
Юутай ч намын дэргэдэх залуучуудын холбооныхоо тэргүүнээр сонгогдсон хүнд удахгүй болох 2024 оны сонгуульд нэр дэвших “виз” олдох магадлал нэмэгдэнэ. Энэ удаа биш ч 2028 оны сонгууль бол баттай байх юм. Уг албан тушаалд Л.Ганхөлөг, М.Амгаланбаатар, Б.Батзаяа, Б.Ган-Очир нарын дөрвөн залуу өрсөлдөж байна. Тэдний гурав нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй аж. Харин АЗХ-ны тэргүүний төлөө өрсөлдөх зоригтой бүсгүй АН-аас гарсангүй. Тус намын залуучуудын холбоог тэргүүлэх сонгуульд нэрээ дэвшүүлсэн залуусыг “шинжлээ”. Тэдний хэн нь энэ холбооны ерөнхийлөгчөөр тодрох бол.
2023-12-12
Б.Бядран: Үндсэн хуульд иргэний үүргийг маш товч, тунхаг төдий тусгасан
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-12-12