“Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ”
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрөгч чуулганаар таван тогтоол баталж, нэгдсэн хуралдаанаар 109 хууль, гурван тогтоолын төсөл хэлэлцүүлжээ. Энэ талаар мэдээлэл хийсэн тус байнгын хорооны дарга Э.Батшугар “Төрд байгаа буюу “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Цаашид “Хурдан” цэгийг сум, хороо бүрд байгуулна” гээд одоогоор 800 мянган хүн цахим гарын үсгээ авсныг дурдав
2024-01-22
Сонгуулийн их сунгаа тэнцвэргүй гараанаас эхлэв
Чуулганы хуралдаан ч завсарлачихлаа, удахгүй сайд нар тал тал тийшээ давхиж, аваргуудад шагналыг нь гардуулна. Энэ бол тэдний хувьд төрийн нэрээр өөрсдийгөө сурталчлах том боломж. 3-4 аймгийг нийлүүлж бүсчилсэн, том тойрог байгуулсан учраас улс төрчид иймэрхүү арга хэмжээг далимдуулан оноогдсон тойргоо хуваарилан авч, “шинэ” сонгогчдод өөрийгөө таниулаад авна гэсэн үг.
2024-01-19
Монгол Улс НҮБ-д элссэний дараа Их Британитай дипломат харилцаа тогтоожээ
Монгол Улс, ИБУИНХУ хооронд 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоож, энэ жил 60 жилийн ой тохиож байна. Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, олон улсын тавцанд өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлэх үйл явцын дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болжээ.
2024-01-19
ҮББХ: Тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалтын тайлангуудыг хэлэлцжээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, хуулийн нэг, Байнгын хорооны тогтоолын таван төсөл дээр ажиллан, хяналт шалгалтын зургаан тайлан, яам, агентлагийн дөрвөн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан талаараа Байнгын хорооны дарга Г.Ганболд өнөөдөр (2024.01.18) гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нэг бүрчлэн дурдав.
2024-01-18
“Эрдэнэс Тавантолгой”-н мөнгийг тарааж шоудах тав дахь сонгууль
Намрын чуулганыг хаасан ч удахгүй ээлжит бусыг зарлан хуралдуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль тэргүүтнийг батлах замаар үүнийгээ хийх эрх зүйн орчин бүрдүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг гэж хэр хэмжээний мөнгө өгөх нь одоогоор тодорхойгүй ч энэ оноос өмнө мэндэлсэн, өдгөө амьд сэрүүн байгаа бүх хүнд өнөөгийн эрх баригчид төрийн нэрийн өмнөөс хэдэн цаас атгуулаад, сонгуулиар саналыг нь худалдаж авна гэсэн үг.
2024-01-18
Хаврын ээлжит чуулганаар 150 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ
Н.Нанзаддоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилохыг УИХ-аар баталлаа. Мөн УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм.
2024-01-17
Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Монгол Улсаас Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
2024-01-17
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулахыг хүссэн нийт 156 өргөдөл, албан бичиг иргэдээс УИХ-д хаяглагдан ирсэн байна. Мөн уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуулиудтай уялдуулах үүднээс хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
2024-01-17
УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаагдана
Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. Намрын чуулганы сүүлийн хуралдаанаар хуулиудыг эцэслэн баталж, УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтооно.
2024-01-17