Үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар танилцуулав
Инфляц өнгөрсөн оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрч, аажмаар буурч буйг онцолжээ. Гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт багассан болон дэлхийн зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж үзэж буй аж.
2023-06-15
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
2023-06-14
Сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулна
Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэгийн зорилго чиглэл, хамрах хүрээг, шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, сонгон шалгаруулалт хийх, санхүүжилт хийх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй болгох
2023-06-14
Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим ажил зогссон гэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Шадар сайдад тавьсан асуултын хариуг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонсов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэнгийн танилцуулснаар бүтээн байгуулалтын ажлыг технологийн бус барилга, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензтэй технологийн байгууламж гэсэн дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй аж.
2023-06-08
Г.Өнөрбаярыг Завханы Засаг даргаар батламжиллаа
Г.Өнөрбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд өөрийн хүсэлтээр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албаа өгсөн. Тэгвэл Ерөнхий сайдыг өчигдөр түүнийг Завхан аймгийн Засаг даргаар томилж, батламжилсан байна.
2023-06-07
Д.Амарбаясгалан: Иргэн БЗС-аас зээл авахдаа 11 шат дамжлага дамждаг
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас нэг зүйлийг чухалчилж үзлээ. Энэ нь Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл хүн нэг бүрт хүртээмжтэй байх ёстой гэж үзсэн. Өдгөө иргэн Боловсролын зээлийн сангаас зээл авахдаа 11 шат дамжлагаар ордог. Үүний тав нь БШУЯ-тай холбоотой байна. Үүний цахимжуулна. Хүний оролцоог багасгана" гэв.
2023-06-07