Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн таницууллаа. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Старлинк" компанитай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцсан.
Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж байгаа “Старлинк” компанийг монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллах талаах ярилцсан. Тэхээр Starling компани АНУ, Канад, Англи, Герман, Шинэ Зеланд, зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байна. Азид бол Японд 2022 онд, Филиппинд 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуулыг хөөргөөд дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.
Манайх шиг өргөн уудам газар нутагтай улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг нэмэгдүүлж, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн хөдөө орон нутагт суугаа иргэддээ хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.
Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын гуравны нэгийг шилэн кабел болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1,226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд нэлээдгүй бэрхшээл дагуулж байгаа.
Тийм учраас Монголын хаана ч буюу малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Элэн масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн" гэв.