2008-2023 оны улсын комиссын 8404 дүгнэлт ил боллоо
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
2023-08-16
Аялал жуулчлалын гол маршрутын дагуу ариун цэврийн байгууламж барина
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны хоёрдугаар хуралдаан өчигдөр болсон байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцжээ. “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулснаас гадна Эдийн засгийн форум хийх үеэр 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 орчим зочин, төлөөлөгч Монголд ирсэн аж. Агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд энэ онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдэн, долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээснээр 32 мянган хүн тээвэрлэсэн гэнэ.
2023-08-15
У.Хүрэлсүхийн шахмал түлшийг Л.Оюун-Эрдэнийн кокс хүчгүйдүүлэв үү
Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн, урт хугацааны бодлогогүй нь улстөрчдөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх таатай боломж олгодгийн бас нэгэн тод жишээ болсон үйл явдал энэ өдрүүдэд өрнөж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум төгрөгийн бондын 177 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулах ажилд буюу БНХАУ-аас 115 мянган тонн хагас кокс импортолж, гэр хорооллынхныг шинэ түлшний ээлжит туршилтад хамруулахад зарцуулах нь. Засгийн газраас гаргасан, Эрчим хүчний сайдын гардан танилцуулсан энэхүү шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “виз дарсан”-аар ажил хэрэг болгох нөхцөл бүрдлээ.
2023-08-11
“Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататгана”
Мөн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан. Эдгээр уулзалт, айлчлалын үеэр хоёр улсын хооронд олон жил ярьсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал гэсэн хоёр чухал бичиг баримтад талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Эхний хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болж буй бол замын зураглал нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах баримт бичиг юм.
2023-08-07
“Google” компани Монголд 10000 багш, 1000 инженер бэлтгэж өгнө
Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм
2023-08-05
Америк руу 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэгтэй болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2023-08-03
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Томас Крехан нар үдэн мордуулав.
2023-07-31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана.
2023-07-31
Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.
2023-07-26
Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засварлана
Засгийн газрын ээлжит хуралдаан долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.
2023-07-26