Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар, Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна. Мөн “Шил” ажиллагааны талаар, Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.