Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ. Мөн 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.